Онгоцны буудлын шав тавих ёслол болно

img

Улаанбаатар хотоос 50 орчим км зайд буюу Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд барих нисэх онгоцны шинэ буудлын зураг төсөл өнгөрсөн жил бэлэн болсон. Тэгвэл өнөөдөр тус онгоцны буудлын шав тавих ёслол болох гэж байна. Нисэх онгоцны буудлын байгууламжийг 2015 он гэхэд дуусна хэмээн төлөвлөж байгаа бөгөөд нисэх онгоцны шинэ буудлыг дагасан хот бий болгосноор Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн саарах боломжтой юм. Түүнчлэн агаарын хөлөг нислэгийн зурваст хоёр талаас бууж, хөөрөх боломжтой болсноор нисэх буудлын ашиглалтыг одоогийнхоос 25 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nuuts:
ene chi heregjih ajil yum bnlee.ygaad gevel oyutolgoig zarsan nuhduud sergelen sumand uuriin hotoo barih tuluwluguutei uursdiin niseh ongotsnii buudliig barij bgam gesen!Bi eniig battai hunees sonnsson shu!
2012-04-23
songuuli oirtoj shav tavih ajil ehleh ni de
2012-04-23
Neg musun tomhon yum bariasai
2012-04-23
Zochin:
hun har tosoh gej balrahiin bn l daa kkk.. gehdee goe goe hurdan barih heregtei
2012-04-23
Hurdan ajil hereg boloh boltugai!!!!!
2012-04-23