
Циркийн манежнаа амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлж хүн бүрийн сэтгэлд
алиа хошин зангаараа хоногшиж чадсан алиалагч Латиф хэмээх эрхэм хүнийг мартах аргагүй. Өдгөө түүний хийж бүтээж байсан бүхнийг үргэлжлүүлэн хийх хоёр сайхан хүү түүнд бий.
Тэгвэл саяхан Латиф агсныг эргэн санагалзаж түүний хөвгүүд болох дуучин Байзда мөн жүжигчин Нурбулан нар аавынхаа дурсгалд зориулан тоглолт зохион байгуулсан.
Түүний гэргий одоогоор Баян-Өлгий аймагт энх тунх амьдарч байгаа бол түүний том хүү Байзда нь Эрдэнэт хотод амьдарч байна.
Тэгвэл аавынхаа мэргэжлийг өвлөж авсан түүний бага хүү Л.Нурбулан СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Төгссөнөөсөө хойш нилээд зүйлыг хийж байсан тэрээр одоо үед хүүхдэд зориулсан уран бүтээл ховордсон энэ үед “Хандгай” нэртэй хүүхдийн театрыг байгуулан 10-н жилийн сургуулиудаар тоглолт зохион байгуулж бага боловч хүүхэд багачуудын оюуны мэлмийг тэтгэж яваа.
Тэрбээр өөрийн мэргэжлээ дээшлүүлэн СУИС-ийн магистраар сурч мэдлэг боловсролоо дээшлүүлж явна. Өөрийн байгуулсан “Хандгай” театраа бяцхан үзэгчид ирэх дуртай инээд хөөрөөр дүүрсэн тийм л газар болгоно доо хэмээн мөрөөддөг гэсэн.
Ямартай ч хүүхдийн гэх тодотголтой уран бүтээлчийн хүсэл биелэх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ