
Өнөөдрийн байдлаар Дорнод, Төв, Хэнтий аймгийн нутагт гурван түймэр асч, Хөвсгөл аймгийн нутагт дөрвөн түймэр цурманд байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тухайлбал, Дорнод аймгийн
Гурванзагал сумын нутаг, “Хавирга” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Дашбалбар сумын нутаг руу орсоныг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Чойбалсан, Дашбалбар сумын иргэд нийт 234 хүн ажиллаж байна. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр сумын II багийн нутаг, “Хэрэмлэгийн ам” гэдэг газар гарсан 250 га талбай хамарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд 49 хүн ажиллаж байгаа аж.
Мөн Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн нутаг, “Халзан толгой” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтноос өчигдөр болсон хүчтэй салхины улмаас дахин ойн түймэр гарсаныг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид ажиллаж байна
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ