ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын ерөнхийлөгч манай улсад айлчлав

img

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы урилгаар ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын ерөнхийлөгч Родерих Эгелер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-22-ны өдрүүдэд манай улсад албан айлчлал хийжээ. Айлчлалын эхний өдөр ҮСХ-ны дарга С.Мэндсайхан ХСГ-ын ерөнхийлөгч Родерих Эгелер олон бусад төлөөлөгчдийг хүлээн хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Үндэсний Статистикийн тогтолцоог бэхжүүлэх – МОНСТАТ” төслийн хэрэгжилтийн талаар ҮСХ, ХСГ-ын зүгээс танилцуулга хийж, тус төслийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудал, төслийн дараагийн шатны үйл ажиллагааны талаар санал солилцжээ. Мөн Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллого, Аж ахуй нэгж, байгууллагын тооллого, Хөдөө аж ахуйн тооллогын тоо мэдээллийг Газар мэдээллийн системтэй хэрхэн холбож, хэрэглэгчийн мэдээллийн сан үүсгэн ажиллаж байгаа талаараа ҮСХ-ны удирдлага ХСГ-ын төлөөлөгчдөд танилцуулсан байна. . Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ