
Шууд.мн сайт, Шууд телевиз хамтран энэ долоо хоногийн асуудал хөндөх сэдвийг сонголоо.
Сонгууль дөхөж буй энэ цаг мөчид сүүлийн үед олны анхааралд ороод буй сонгуультай холбоотой олон олон асуудлуудыг бид энэ долоо хоногийн туршид хөндөх болно.
Сонгуулийн эргэн тойронд өрнөж буй цахим үнэмлэх, санал тоолох машин, сонгуулийн хууль, орон нутгийн сонгууль гэх мэтчлэн олон асуудлын цаана сонгууль маань өөрөө цаг хугацаандаа явагдах уу, үгүй юу гэдэг асуудал ч нийгмийн өмнө тавигдахдаа тулаад байна.
Гацаанд орсон асуудлуудын шийдэл нь хаанаа байна? Сонгуультай холбоотойгоор тулгамдсан асуудлуудыг шийдэхийг хүсэгч, эс хүсэгч нь хэн бэ?
Энэ мэтчилэн олон асуултуудын хариулт сонгуулийн өмнөх энэ цаг мөчид олон нийтийн үзэл бодлыг тэмтчиж байна.
Уншигч та бүхэндээ Шууд.мн сайт энэ долоо хоногийн турш сонгууль тойрсон элдэв асуудлуудтай холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ