
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединежад ням гаригт хийсэн мэдээлэлдээ Иран, Иракын хоорондын эдийн засаг, улс төр, соёлын харилцааны дэвшилд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй хэмээн дурдсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллээ.
Иракын ерөнхий сайд Нури аль-Малики Тегеранд хийсэн хоёр өдрийн албан ёсны айлчлалын үеэр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединежадтай уулзаж ярилцжээ. Махмуд Ахмединежад энэ талаар Иран, Ирак нь бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх, хоёр талт харилцааг хөгжүүлэхэд бүхий л бололцоогоо ашиглана хэмээн хэлжээ.
Хэрэв Тегеран, Багдад хүчтэй байвал энэ бүсэд АНУ, сионист дэглэм гэх мэт дайснуудын оролцоо байхгүй болно хэмээн тэрбээр мөн дурдсан байна.
Мөн ерөнхий сайд Нури аль-Малики энэ тухай Тегеран, Багдад бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд гар нийлүүлэн оролцож, бүх үндэстыний эрх ашгийг дээдэлж, одоо буй боломжоо илүү болгоно хэмээн хэлсэн аж.
Т.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ