
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очир, мөн газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Т.Батболд нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар болжээ.
Мөн ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүүгийн тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд дарга, дэд хурандаа Б.Батдэлгэрийг өөрчилж, Дархан-Уул аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 445 ангийн даргаар томилжээ.
Түүний оронд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын ахлах төлөөлөгч, хошууч Л.Өлзийбатыг томилсон байна. Харин Дархан-Уул аймгийн хорих ангийн дарга, хурандаа Г.Эрдэмээг Дотоод хэргийн их сургуулийн ШШГА-ны тэнхимд багшлуулахаар болсон аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ