ӨМӨЗАО-ны жүжигчин Б. Баасанжавыг “Алтан гадас” одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНХАУ-ын ӨМӨЗАО-ны кино үйлдвэрийн жүжигчин Б. Баасанжавыг “Алтан гадас” одонгоор өнөөдөр шагналаа.
Тэрээр Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын хамтран бүтээсэн “Аравт” киноны нээлтэд оролцохоор манай оронд ирээд байсан юм. Б.Баасанжав нь монгол түмний дунд “Чингис хаан” киноны Тэмүжиний дүрээр танил болсон жүжигчин билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ