“Нутгаа дуурсгана” шигшээ барилдаанд залуу бөхчүүд оролцож байна

img

Луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” шигшээ барилдааны гурав дахь тойргийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хуваарийн дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн барилдаан залуу улсын цолтой бөхчүүд оролцож байгаагаараа онцлог аж. Уг шигшээ барилдааны талаар Завхан аймгийн Төдөвтэй сумын харьяат залуу бөх аймгийн начин Б. Шаравнямбуугаас тодрууллаа. -Энэ жилийн барилдаанд ямар зорилго тавин оролцож байна вэ? - Энэ жилийн хувьд манай дэвжээ залуу бөхчүүдээс бүрдсэн багаар оролцож байна. Мөн дэвжээ маань өмнөх жилийн амжилтаа ахиулах зорилгоор бэлтгэлээ сайн ханган оролцож байгаа юм. -Дасгалжуулагчаар хэн ажиллаж байна? - Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Д. Батжаргал багш маань дасгалжуулагчаар ажиллаж байгаа. -Аль дэвжээ хүчтэй өрсөлдөгч байна вэ? Өө өрсөлдөгчид энэ тэнцүүхэн л байна даа. Ер нь бол Архангайн “Бөхбилэгт”, Увсын “Увснуур”, Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” зэрэг багууд хүчтэй өрсөлдөж байна. Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Б.Баатарчулуунаас барилдааны тухай тодрууллаа. -Энэ жилийн барилдаанд ямар зорилго тавин оролцож байгаа вэ? Урьд нь манай бөхчүүд өөр аймагтаа хамтран баг бүрдүүлэн оролцдог байсан. Энэ жилийн хувьд “Таван богдын бүргэдүүд” дэвжээ байгуулан өөрсдөө бие даан хүч үзэж байгаа. Бидний хувьд ялах нь гол биш энэхүү шиггээ барилдаанд оролцож байгаа маань чухал юм. -Аль дэвжээ хүчтэй өрсөлдөгч байна вэ? Энэ жил аймгийн цолтой залуу бөхчүүд их оролцож байнаа. Тиймээс бүгд нэгэн жигд сайхан барилдаж байна. Манай дэвжээний хувьд даваагаар хожигдох зэргээр энэ тэнцүүхэн барилдаж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shambuu shaagaad bgaarai
2012-04-24