
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Оюутны манлайлал-оролцоо-хөгжил” сэдэвт оюутны чуулга уулзалт өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 20-нд болох ёстой байсан ч талбай дээрх жагсаал цуглаанаас болж ирэх сарын 5 хүртэл хойшилжээ. Төрийн ордонд болох тус чуулга уулзалтын гол зорилго нь нийгмийн хөгжлийн салбар бүрт оюутан суралцагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах төвшинд тэдний дуу хоолой, үзэл бодлыг хүргэх, уриалга гаргах, Засгийн газраас дээд боловсрол, оюутан суралцагчдын талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах юм. “Оюутны манлайлал-оролцоо-хөгжил” чуулга уулзалтад оролцогчид “Оюутан ба эдийн засаг”, “Оюутан ба тогтвортой хөгжил”, “Оюутан ба нийгмийн хөгжил”, “Оюутан ба боловсрол, соёл” гэсэн үндсэн сэдвийн дагуу хэлэлцэн чуулах юм байна.
Б.Баярбаясгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ