
Энэ жил дуурийн гоцлол дууны анги үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Энэхүү 60-н жилийн ойн хүрээнд ДБЭТ-ын хамт олон энэ сарын 27, 28-ны өдрүүдэд тоглолт хийхээр болсон байна. Энэхүү тоглолтын талаар ДБЭТ-ийн хамт олон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд МУГЖ М.Болд, МУГЖ С.Мөнхцэцэг, МУСТА Ө.Уянга нар оролцож ойн хүрээнд хийх гэж буй ажлаа танилцуулсан юм. Энэ үеэр ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ М.Болд “Дуурийн гоцлол дууны анги 1952 онд 13 хүний бүрэлдэхүүнтэй анх үүсгэн байгуулагдаж байсан.
Энэ хугацаанд гоцлол дуучны ангийг төгссөн 100 гаруй алдартай хүмүүс энэхүү ангиас төрж гарсан байдаг аж.
Энэхүү ойн хүрээнд ДБЭТ-ын 28 залуу уран бүтээлчид, хоёр концерт мэйстэр хамтран “алтан үе”-ийн 40 гоцлол дуучныхаа дуу хоолойг СD-нд мөнхлөж, “Нэгэн зууны 60 эрхэм” нэртэй дурсамж ном гаргасан байна.
“Viva l’opera”нэртэй тус тоглолтын эхний өдөр олон улсын дуурь дуулаачдын тэмцээнээс шагнал авсан залуу уран бүтээлчдын гала концерт хийнэ. Харин хоёрдахь өдөр дуурийн дуучид маань нийтийн дуу дуулж сонирхуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ