УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд шаардах бичиг хүргүүллээ

img

Ардчилсан холбооны гишүүд УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржд шаардлагыг гардуулан өгсөн юм. Тэд “South Gobi Sands” компанийг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “South Gobi Resoures” компанийн хувьцааны 57.6 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “CHALCO” компани худалдан авч байгаатай холбогдуулан энэхүү шаардлагыг хүргүүлж байгаа юм байна. Дээрх шаардлагад “Монгол Улсын нүүрсний зах зээл тэр чигээрээ БНХАУ-ын төрийн өмчийн компанийн мэдэлд шилжихэд тулж иржээ. Хэрэв уг наймааг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байр суурьтайгаар чимээгүй харж суусаар хүчин төгөлдөр болгочих юм бол бидний үйлдвэрлэгч орон болох мөрөөдөл талаар болж, түүхий эдээ үнэд хүргэх нь ч үлгэр болох нь ээ. Цаашлаад нүүрс гэлтгүй бусад бүх баялаг иймэрхүү замаар аль нэг улсын төрийн өмчийн компанид зарагдаж, монгол хүн эх орондоо эзэн байх байтугай, эзэмшлийн хувь ч үгүй хоцроход тулж ирээд байна. Иймд УИХ-ын даргад хандан Монгол Улсын аливаа нэгэн орд газрын эзэмшилд гадаадын аль нэгэн улсын төр засаг нь шууд болон шууд бусаар 25-аас дээш хувийг нь эзэмшдэг ямар ч компани 20 хувиас илүү хувьцаа эзэмшихийг хориглох хууль яаралтай батлахыг шаардаж байна” гэсэн байна. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai uls mongoliin hujaa uo hujaagiin mongol uu medehee bailaa Demberelee hujaagiin tagnuul Nyamdorjiig zailuulaad ug!
2012-04-24
Эд Гүнээтэй хамтаад монголыг минь зарчихлаа
2012-04-23
zochin:
ene neg salga dvlii ovgon udahgvi zailah bhoo. ter ved ni bayartai gej heleh yumsan
2012-04-23
Harin tiim shuu!:
Uls eh ornoo bodoh tsag bolson shuu! Aliin bolgon har amia hicheej amidarhav dee! Erhem toriin tusheedee!!! Ta nar bol zugeer l zulgen deer geree bariad amidarhad jargaltai busuu? Yamar mongogui gehiin zovlon baih bish! Bitgii shunaj amidar!!!!! Odoo serj amidar!!! Uls ornoo bod! Bod ! Bod.....
2012-04-23
buh comment bichsen humuusiig demjij bn shuu manaihaan...
2012-04-23
20:
Дэмбэрэл даргаа та ямар дахиад дэвшинэ гэх биш гавьяаныхаа амралтанд гарахын өмнө бүх ард түмний эрх ашиг болсон энэ хуулийг л дэмжээд очергүй оруулаад батлуулчихвал чихэндээ хонхгүй ач зээгээ хараад,хэлэх үгтэй хийсэн ажилтай харагдана шүү,,,,,,,,,таны хувьд үхрийн сүүлэн дээр хутга гээч л болох гээд байна даа..........
2012-04-23
20:
Стратегийн ордууд цаашид 110 хүртэл нэмэгдэх бодит хандлага ажиглагдаж байгаа тул,Зөвхөн Саусгобисэндс гэлтгүй нэгмөсөн цэгцлэхгүй бол Засгийн газар бүтэн бүслэлтэнд орно шүү...Хууль цэгцлэх ажилд чөдөр тушаа болж гадны нөлөөлөалд орсон сайдыг хурдан зайлуулж,ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг 4 сард нь багтаан УИХ-д оруулахгүй бол энэ ЗГ-ыг огцруулах нь зүйтэй...Үгүй бол нөгөө хамгаалаад байгаа нөхдүүдийн хувьцаа эзэмшдэг Ухаа худаг ч хамт дампуурна шүү...........
2012-04-23
саран:
сэр хөгшөөн төрийн өмчөө хамгаалж хятадууд цэрэг оруулах хуультай гэдэг болгоомжилж хурддан арга хэмжжэээ ав
2012-04-23