Хамтарсан уулзалт боллоо

img

 “Хил дамжин тархах халдварт өвчинтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын семинарийг Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол улсад шүлхий өвчний өнөөгийн байдал, сэргийлэх, тэмцэх стратеги, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаар нийт зургаан илтгэлийг хэлэлцжээ. Хэлэлцсэн  асуудалтай холбоотойгоор оролцогчид ажлын хоёр хэсэгт хуваагдан цаашдын хамтран ажиллах чиглэл, ойрын хугацаанд хийх ажлын талаар харилцан тохиролцсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ