Монгол иргэний аминд хүрсэн хэрэгтэнг шүүнэ
БНСУ-д Гвантан дүүргийн Чанман хороонд байрлах дэлгүүрийн гадна БНСУ-ын иргэн, 31 настай Ха Му гэх залуу 28 настай Б гэгч монгол залуугийн амийг хөнөөсөн хэрэг өнгөрөгч гуравдугаар сард гарсан билээ. Монгол иргэний аминд хүрсэн Ха Му гэгчид холбогдох шүүх хурал энэ сарын 27-ны өдөр болно. Уг хуралд хохирогчийн өмгөөлөгч, хэлмэрчээр Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас хүмүүс оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ