Н.Ононгийн жижиг хувилбар
Өнгөрсөн бямба гаригт “Аравт” түүхэн уран сайхны кино “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн. Тус киноны гол дүрдүүдийн нэгд "Х-түц" хамтлагийн захирал, жүжигчин Н.Онон тоглосон. Тэрбээр киноны нээлтэд эхнэр, хүүгийн хамт ирсэн байсан юм. Тэнд цугларсан хүмүүс "Н.Ононгийн хүүг түүний жижиг хувилбар байна" гэцгээж байсан юм. Түүнчлэн телевизийн дэлгэц, хэвлэл мэдээллийн хуудаснаа төдийлөн харагдаад байдаггүй түүний эхнэр манай гэрэл зургийн дуранд ийнхүү өртсөн юм.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ