Шинэ нисэх буудлын шав тавих ёслол боллоо

img

Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын шав тавих ёслол өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд  боллоо. Шав тавих ёслолын ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Монгол улсын Шадар сайд М.Энхболд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такэнори Шимүзи, Японы “Жайка”  төслийн байгууллагын төлөөлөл, тус аймгаас УИХ-д нэр дэвшсэн гишүүд, шинэ нисэх буудал барих төслийн багийнхан, ИНЕГ, Гандантэгчинлэн хийдийн лам хувраг болон бусад зочид төлөөлөгчид оролцов. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоно гэсэн зорилт өнөөдөр бодит биелэлээ олж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол улс олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн нисэх буудалтай болох бөгөөд уг төсөл 2009-2016 оны хооронд хэрэгжих юм. Одоогийн ашиглагдаж буй Чингис Хаан олон улсын нисэх буудал нь зөвхөн ганц талаасаа хөөрч, буудаг тул цаг агаарын байдлаас шалтгаалан онгоц хүлээн авахад багагүй саадтай учирдаг байжээ. Зөвхөн 2011 оны байдлаар салхины үйлчлэлээс хамаарч 247 онгоц саатаж, газардах боломжгүйгээс буцаж нисдэг байсан аж. Шинэ нисэх буудал баригдснаар онгоц хөөрч, буух зурвас нь хоёр талын оролт гаралттай болж, нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, үйлчилгээний нөхцлийг бүрдүүлсэн, олон улсын агаарын тээврийн байгууллага /ICAO/-с тавьж буй шаардлага, стандартын түвшинд  хүрэхүйц байх гэнэ. 2006 онд Монгол улсын Шадар сайд М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барихад хамтран ажиллах тухай санал тавьж,  Японы талаас нааштайгаар хүлээн авч, хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн аж. Төслийн судалгааг 2007 онд хийж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн 28 тэрбум 807 сая япон иены хөнгөлттэй Зээлийн MON-P8 хэлэлцээрийг Хөгжлийн албан ёсны туслалцааны зээлийн хүрээнд 2008 оны тавдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулж байжээ. Зээлийн гэрээ байгуулагдсаны үндсэн дээр Зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан Японы “Азуса Секкей/Ориенталконсалтинг” компанийн зүгээс зураг зураг төслийн ажлыг 2009 оны наймдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэл боловсруулсан аж. Зээлийн санхүүжилтээр барих барилгын гүйцэтгэгчийг Япон Улсын аж ахуйн нэгж компаниудын хүрээнд зарлаж, сонгох ажил хийгдэж байгаа аж. Олон улсын шинэ нисэх буудлын цогцолборын хүрээнд Зорчигч үйлчилгээний барилга, буудлын захиргааны барилга, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, гал унтраах авран хамгаалагчдын байр, нисэх буудлын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, цэвэр ус, дулаан ханагамжийн барилга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ, онгоцны зогсоолын талбай зэрэг 30 гаруй барилга байгууламжууд баригдах юм байна. Шинэ  нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас нь 3600х45 метр хэмжээтэй, хоёр талаасаа онгоц хөөрч буух боломжтой, үйлчилгээний терминал нь нэг цагт 1100 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай, эхний ээлжинд онгоц хүлээн авах зургаан хүзүүвчтэй байх аж. Зээлийн гэрээ болон хоёр улсын эрх бүхий байгууллагуудын тохиролцсоны дагуу Монгол Улсын засгийн газар доорхи барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр хариуцан барих юм байна. Тодруулбал, Захиргаа, Ачаа, шуудан тээврийн болон Нисэх буудлын тоног төхөөмжийн засвар үйлчилгээний барилга, Үерийн хамгаалалт, далангийн байгууламж, Улаабаатар хотоос Хөшигийн хөндийн нисэх буудал барих газарт 110Квт-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станцыг барих, Улаанбаатар хоттой хурдны замаар холбох, шилжэн кабель татах, шинэ нисэх буудлын шатахууны агуулах, газар доогуур шатахуун цэнэглэх байгууламжийг барина. Харин өнөөдрийн шинэ нисэх буудлын шав тавьснаар “Үерийн далангийн хамгаалалт, далангийн байгууламж”, “110 Квт-ын цахилгаан дамжуулах шугам”-ын ажлыг эхэлж байгаа аж. Гэрэл зургийг Н.Ариунаа сурвалжлагч П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИНЕГ-ын дарга С.Батмөнх тэргүүтэй Цогням, Баасандагва, Чулуунбаатар, зэрэг зохион байгуулагч нартай Улсын хөрөнгийг хулгайлагч нарын НАР нь дахин мандаж байна даа. Өмнөговийн зурвасын хучилтыг 2 дахин нимгэн хийж 2-3 тэрбум төгрөг идсэн хүмүүс одоо эндээс 20-30 тэрбумыг иднэ дээ. Хамгийн гол онгоцны сүйрэл битгий болоосой.
2012-04-29
сүх далайтал үхэр амар
2012-04-24
нөхдөө энэ сонгууоь ийм байлгаж байгаа юм энхболд төв аймагтаа ялах гээд би одоо дүүгээ тосохоор ирэх очих 100 км явах нь ийм тэнэг зардал гаргах нь чи бас ингэж тэнэгтэх нь чи юу бодож бна үхэр монгол чуудаа
2012-04-24
shuudiin zuragchin yostoi muu boljee gaigui sn zurgiin tsuwral gardag baisan daa. suuld ene door ni ner tawiad hedhen muu zurag chol geel tawichdag bolj
2012-04-24
Зээл гэж тйим л байдагшдээ энэ ямар санаатай нөхөр яваад байна.Тэгээд энэ том буудлыг гитадуудаар бариулж гитадаас матриал тат гэж тусгах ёстой байснуу тээ?
2012-04-24
Yaponchuudad talarhaj bna. Yavj yavj hamgiin sain naizuud chin ed nar bsan bna shuu.
2012-04-24
japanchuud uursduu xurunsuu gargaad uursduu barix ni zuv tegexgyi bol naaduuld chin bari geed ugvul idej ugnu shuudee.tegeed neg urts bariad boloo gene.japanchuud uursdiin barisan narnii zam,odoo ene guur 2 t ni mash ix bayrlaj bnaa
2012-04-24
mm:
өөр яалгах гээд байгаан хэн хэндээ ашигтай байж л хамтарч юм хийдэг биз дээ
2012-04-24
Япон улс өөрийн иргэддээ ажлын байр бэлдэж байна.:
Монгол улсад олон улсын нисэх онгоцны буудал барихад санхүүжилтийг нь манай улс хийнэ гэж Япон улс албан ёсоор мэдэгджээ.Япон улс Энэ Монгол улсад чухал үйл явдал болов.27 тэрвум иен буюу төгрөгт шилжүүлвэл 280 гаруй тэрбум төгрөгийг 40 жилийн хугацаатайгаар Монгол улсад бага хүүтэйгээр зээлж байна. Зээлсэн мөнгөө төлөх ёстой эхний 10 жил Японы тал авахгүй,дараагийн 30 жил мөнгөө хүүтэй нь төлөх юм байна.Уг төсөлийг гүйцэтгэгчид нь Японы компаниуд байхаас гадна хэрэглэгдэх бараа материалын 30 хувийг Япон улсаас авна гэж заажээ.Ингээд бодохоор манай талд ашигтайгаасаа илүү Японы талд маш ашигтай төсөл хийгджээ.Японы тал төсөл хэрэгжүүлэх ажилчдаа илгээж ажлын байр бэлдээд,өөрийн бүтээгдхүүнээр нисэх буудал барихад зориулж борлуулаад,эргүүлж мөнгөө хүүтэйн авна гэхээр бүх юм тодорхой болж байгаа юм. Монголчуудаа бүх шугамаар дамжуулцгаа
2012-04-24
mm:
өөр яалгах гээд байгаан хэн хэндээ ашигтай байж л хамтарч юм хийдэг биз дээ
Anha:
Yaponchuud hurunguu gargaad zurgaa hiigeed barij uguh gej bna. Ene heden manuuhainuud yamar gavya baiguulsan gej buun buunuuruu ochij showdood bgaa yum bol. Arzaitlaa ineegeed. Huneer yumaa hiilgej bj ichih l yostoi yum ug ni
2012-04-23
usa-s:
ene batbold gedeg hulgaichiig shalgachee....ivanhoe mines, tavan tolgoi buh yumnii ard nad nuhur chin suuj baigaa. ter said Zorgit gedeg zaluug naad nuhur chin gargaj irsenshdeee. buh tom luibvarin ezen chin suu batbold!
2012-04-23
ganaa:
xodoo xeer gazar xendee zoriulj yg xelj bga yum bol...aixtar taiz anons enee teree bolj kkkk....barag l xyngyi oorsdodooo zoriulj aixtar ceremony xiix gej
2012-04-23
SHALGA:
ENHBOLD SHADAR SHALGAACHEE
2012-04-23
kkkk:
ug usgiin aldaa gej nai algaa 247 онцгоц, шилжэн кабель
2012-04-23
hah:
yadargaatai naasan...ym hiih geel bhad.mongolchuud n miaalaal hardaal serdeeeel...ym barigeldee,,,neg ch gesen shine ongotsnii buudal ,,saihan l zuil shdee,,,
2012-04-23
MAH n ongotsnii buudal yum uu, AH s negch hun uriagui yum uu
2012-04-23
bulgaa:
Nogoo shav tavix esloluud exelj bna daa Odoo gishyyn bolgon 3-4 shav tavina xarj l bgaaraa
2012-04-23