Д.Одбаяр: Ц.Нямдорж сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр тусгасан. Үүний дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурал зарласан. Гэвч товлосон цагт ирц бүрдсэнгүй. Мөн намуудын бүлэг нэгдсэн байр сууринд хүрсэнгүй. Өнөөдрийн хувьд Ц.Нямдорж сайдын асуудлаар хуралдах боломжгүй байна.
-Маргааш хуралдах уу?
-Намын бүлгүүдийн байр суурийг л харна.
-Хуулийн хугацаандаа энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй тохиолдолд өөр ямар нэгэн гарц бий юу?
-УИХ-ын хэмжээнд 14 хоногийн хугацаанд шийдэх ёстой. Энэ хугацаандаа хэлэлцэх болов уу гэж гишүүдийн олонхи бодож байх шиг байна.Шийдвэр гарахаар танилцуулъя.
-Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудлыг хэлэлцээгүй юм уу?
-Би мэдэхгүй байна. Гэхдээ хэлэлцээгүй байх. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар бол Орон нутгийн сонгуулийн хуулиар л санал хураах байх.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ