Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна
Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 10-15 градус, Говийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ