Америкчууд энгийн номхон иргэдийн эсрэг дайн хийж байна

img

Афганистаны Пакистантай хиллэдэг бүсэд орших Хост хэмээх мужид өчигдөр шөнө олон улсын эвслийн цэргийн хүчнийхэн тусгай ажиллагаа явуулжээ. Тус бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Хаккани хэмээх Талибын нэгэн жигүүр болсон зэвсэгт тэмцэгчдийн эсрэг энэхүү ажиллагаа чиглэгдсэн бөгөөд Афганистаны арми болон олон улсын эвслийн цэргийн хүчнийнхэн хамтран тэдэнтэй бэсрэг тулалдаан хийгээд авчээ. Энэ үеэр НАТО-гийн нисдэг тэрэгнүүд агаараас цохилт өгсөн бөгөөд харамсалтай нь уг ажиллагаа дууссаны дараа хэргийн газар үзлэг хийхэд гэмгүй номхон олон иргэд амь үрэгдсэн нь тогтоогджээ.Зэвсэгт бүлэглэлийнхнээс дөрвөн л хүний цогцсыг олсон ба 13 энгийн номхон иргэд тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгдсэнийг тогтоожээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү тусгай ажиллагаа нь Осама бин Ладенг устгах үед түүнээс олдсон нууц бичиг баримтуудыг шинжлэн судалсны үр дүнд хийсэн эхний ажиллагаа гэнэ. Талибын нэгэн жигүүр болох Хаккани хэмээх зэвсэгт бүлэглэлийн нөлөө бүхий хүмүүсийг устгах зорилготой хийгдсэн энэ ажиллагааг Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай НАТО-гийн ээлжит бүтэлгүй ажиллагаа хэмээн нэрлэсэн байна. Мөн голлон оролцсон АНУ-ын тусгай хүчнийхнийг энгийн номхон иргэдийн амь насыг хөнөөсөөр байгаад хариуцлагаа хүлээж, нэн даруй иймэрхүү хядлагыг зогсоох, мөн яаралтай тайлбар өгөхийг Цагаан ордноос шаардлаа. Америк цэрэг энгийн номхон афганчуудыг гэрт нь дайран орж хоморголон хядсан аймшигт хэрэг ч гараад удаагүй. Мөн дээр дурдсан шиг бүтэлгүй цэргийн үйл ажиллагаа Афганистанд удаа дараа явагдаж тухай бүрийд нь энгийн номхон иргэд амиа алдсаар байгаа. BBC-гийн Кабул дахь сурвалжлагч Квентин Соммервил “НАТО болон америкийн цэргүүд баттай эх сурвалжаар хөдлөлгүй, сэжиг бүхий, зэвсэгт дайчид байгаа байж магадгүй хэмээн бодит бус мэдээллээс шалтгаалан иймэрхүү цэргийн ажиллагааг хийсээр байна. Харамсалтай нь тэнд энгийн иргэд ихээрээ оршин суудаг байсан ч хамаагүй агаарын цохилтыг нүд цавчихгүй хийж байна” хэмээн харуусан мэдээлжээ. Он гарсаар энгийн иргэдийн аминд ихээр хүрсэн тусгай ажиллагаанууд ойр ойрхон явагдсаар байгаа бөгөөд орчин үеийн партизаны дайнд бэлтгэгдсэн америкийн армийн мэргэжилтнүүд хүртэл Афганистанаас залхаж байгаа талаар олон улсын ажиглагчид өгүүлж байна. Үнэхээр Афганистаны байдал Иракаас ч дор байгаа. Бодит бус мэдээлэл, таамаглалын үр дүнд хийсэн бүтэлгүй цэргийн ажиллагаануудын хариуцлагыг хүлээх эзэн алга. Афганистаны хаа сайгүй хийж буй талибуудтай  эсрэг тулаанд энгийн иргэд л ихээр үрэгдсээр. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай тухай бүр уурсаж цухалдсан, аргаа барсан мэдэгдлүүд хийж НАТО-гоос хариуцлагаа хүлээж гэм буруутныг шийтгэх талаар шаардлага тавих боловч нөгөөдүүл нь хүлцэл өчих төдийгөөр л өнгөрдөг болжээ. Одоогийн байдлаар АНУ-ын 100 мянга гаруй цэргийн албан хаагч Афганистанд буй.  Хамид Карзай Обамаг царайчлан цэргээ гаргах хугацаагаа наашлуулна уу гэж янз бүрээр үзэж байгаа боловч Пентагон хариуд нь цэргээ татаж эхэлнэ, оронд нь дээд зэргээр бэлтгэгдсэн тусгай хүчнийхнийг бусад бүс нутгуудаас Афган руу төвлөрүүлэн татаж солилцоо маягаар цэргээ багасгана хэмээн мэдэгдээд амыг ньтаглаж орхисон билээ. Саяхан Пентагоны тэргүүн Леон Панетта Америк болон түүний холбоотнууд Афганы кампанит ажилд эргэлт гаргах цаг нь ойртсон, Талибан хөдөлгөөний эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь тэднийг олон жил хянаж байсан нутгаас нь шахлаа хэмээн мэдэгдэж байсан. Мөн эвслийн хүчин чөлөөлөгдсөн нутгийнхаа хяналтыг алдахгүй бол удахгүй дайн төгсгөл шатандаа орно хэмээн Панетта хэлжээ. Харин ажиглагчид энэ байдлаар бол энгийн иргэдийн цус илүүтэй урссаар буй Афганы дайн дуусахгүй, афганчуудыг гадаадынхныг ялангуяа америкчуудыг улам бүр үзэн ядуулж эцэст нь хоёр дахь Вьетнам болж америкчууд энэ дайнд ялагдал хүлээнэ, Хамид Карзайн засгийн газар ч унана хэмээн хатуухан шинжиж байна. Саяхан судлаачид сүүлийн арван жилд америкчуудын өөр улсын нутаг дэвсгэрт явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд нийтдээ 225,000 хүн амь үрэгдээд буйг мэдээлсэн юм. 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш АНУ-аас Ирак, Пакистан, Афганистаны нутаг дэвсгэрт явуулсан цэргийн ажиллагаанд тоо баримт түшиглэн нарийн шинжилгээ хийсний эцэст энэ тоо гарчээ. Харин 245,000 амь үрэгдсэн хүмүүсийн дотор дийлэнх нь буюу 172,000 энгийн номхон иргэд байгаа нь судлаачид, сэтгүүлчдийн сэтгэлийг эмзэглүүлсэн юм. Судалгааны үр дүнг олон улсын хүний эрхийн байгууллагуудад явуулсан ч тэд олигтой мэдээлэл хийсэнгүй. Тэдгээр амь үрэгдсэн 172.000 иргэдийн 125.000 нь иракийн иргэд, 25.000 нь афганчууд, сонирхолтой нь АНУ-ын холбоотон Пакистаны иргэд афганчуудаас их буюу 65.000 хэмээн энэ судалгаанд дурдагджээ. Гэтэл дайтагч талууд буюу АНУ-ын армиас 6000, түүний холбоотнуудын цэргээс 1200, иракийн цэргээс 9900, Пакистаны армиас 3500, афганистаны засгийн газрын армиас 8800 цэрэг амиа алдсан бол зэвсэгт дайчдаас 50.000 гаруй нь үрэгджээ. Дайныг шүүмжилдэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тоо баримт дээр түшиглэн Америкчуудын хийж буй дайн нь энгийн номхон иргэдийн эсрэг бүүр хатуухан хэлбэл лал шүтлэгтний эсрэг хийж буй загалмайтны дайн болж хувираад байгааг бичсээр байна. Харин сүүлийн 20 жилд Америкчуудын дэгдээсэн дайнд 168 сэтгүүлч, 200 гаруй хүмүүнлэгийн ажилтнууд амиа алджээ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*************:
Яг үнэн,газрын тосных нь төлөө Ирактай дайн хийж ялагдал хүлээсэн арчаагүй улс.Америкууд агуу ард түмэн гэж хий хийрхэж ханхалзахаас цаашгүй дээрэнгүй улс.Одоо энэ яргалалаа зогсоох хэрэгтэй үгүй бол иргэний дайн гарчиж ч мэднэ.
2013-05-23
********:
Хүүе малаа чи хүн биз дээ?? эсвэл адгуус юм уу?
2013-05-23
зочин:
угаасаа америкууд хэзээнээсээ л энгийн номхон иргэдтэй байлдсаар өдий хүрсэн. Ганц цэрэг армитай байлдсан нь 44 онд 2-р фронтыг арай ядан нээж германтай байлдсан. Байлдсан ч гэж дээ тэртэй тэргүй оросод ялагдаад берлинд тулж ирчээд байсан үед л оросын армийн хажуухнаар хэдэн сар л гүйцгээсэн. Түүнээс хойш дандаа номхон буурай орнуудын дотоод хэрэгт оролцож хүчийг үзүүлэн түрэмгийлж ард иргэд голдууг нь хөнөөж ирсэн. Гэхдээ нэг ч удаа америкийн арми төгс ялалт байгуулж байгаагүй. Нэг бол ялагдаж нэг бол олон орны ард түмний шахалтаар цэргээ гаргаж байлаа. Өнөө ч бас л тэр хэвээрэй. 1945 онд хүн төрлөхтний эсрэг аймшигтай яргалал хийж японд хоёр атомын бөмбөг хяасан. Тэр бол энгийн оршин суугчидтай хирошима нагасаки билээ. Үүнийхээ төлөө тэд олон улсын шүүх хуулиас ямарч хариуцлага үүрээгүй өдий хүрсэн. Тэдэнд тэднийг яллах орон байдаггүй их гүрний дээрэнгүй хандлагаар өнөөг хүртэл ханхалзсаар л байна.
2012-12-27
mm:
bas terrorist hun osama ben ladin ene 2 l horvoogoor jaal oroldoh yum
2012-08-25
AMERICA afghaniig yaanuu inuu hend hamaa bn aa er n. Manaid l gai boloogui bol. Harine busad orniig bodvol hamaagui sainaar bidniig huleej avdag gants oron ym bgaa ym daa Yg tsergiin ajillagaan deer
2012-08-25
********:
Хүүе малаа чи хүн биз дээ?? эсвэл адгуус юм уу?
Bitgii tenegt. Tsaad terroristuud chini huuhed emegteichuudiig oorsdiin bsmbai bolgoj baigaa yum. Amerikchuud terrorizmiin esreg dain hiigeegui bol delhii aimshigtai baih baisan. Magadgui Al Qaida geh met terrorist bulegleluud tsomiin zevsegtei ch boloh baisan ch yum uu. Delhii dahinii ayulgui baidliin omno uureg hariutslaga huleedeg Amerikchuudad harin bayarlaj yavah heregtei dee. Oros China 2 bol garaa ch hodolgohgui, bas nuutsaar terroristuudad zevseg zarchihaad, naanaa ih l enh taivanch dur esgedeg daranguilagch deglemtei ornuud shuu dee
2012-08-12
Түмний нэг:
Энэ дэлхийд ганцхан террорист улс бий. Тэр нь АНУ.
2012-05-20
mm:
bas terrorist hun osama ben ladin ene 2 l horvoogoor jaal oroldoh yum
Bitgii tenegt. Tsaad terroristuud chini huuhed emegteichuudiig oorsdiin bsmbai bolgoj baigaa yum. Amerikchuud terrorizmiin esreg dain hiigeegui bol delhii aimshigtai baih baisan. Magadgui Al Qaida geh met terrorist bulegleluud tsomiin zevsegtei ch boloh baisan ch yum uu. Delhii dahinii ayulgui baidliin omno uureg hariutslaga huleedeg Amerikchuudad harin bayarlaj yavah heregtei dee. Oros China 2 bol garaa ch hodolgohgui, bas nuutsaar terroristuudad zevseg zarchihaad, naanaa ih l enh taivanch dur esgedeg daranguilagch deglemtei ornuud shuu dee
ака:
дайн бол АНУ-гийн эдийн засгийг дэмжиж байгаа зүйл шүү дээ. тэд бол дорой буурай орнуудын ашигт малтмал эд баялагыг хүчээр булааж байгаа хүмүүс. дэндүү дээрэлхүү.
2012-04-24
*************:
Яг үнэн,газрын тосных нь төлөө Ирактай дайн хийж ялагдал хүлээсэн арчаагүй улс.Америкууд агуу ард түмэн гэж хий хийрхэж ханхалзахаас цаашгүй дээрэнгүй улс.Одоо энэ яргалалаа зогсоох хэрэгтэй үгүй бол иргэний дайн гарчиж ч мэднэ.
olon habar negentei neg odor iran amerkluu tsomiin bomog harbanaa
2012-04-24
ard tumen:
usa-giin gar hul ni manai elbegdorj shuu de manai ulsiig hagalan butargah uil ajilgaag idevhitei yavuulj baigaa novsh
2012-04-24
Amerikuud zoriudaar dain dajin uduuh n uursdud n ashigtai baihgui yu. naanadaj l tednii zevsgiin business ashigtai baigaa yum shdee.Tegeed iimerhuu birdiin sanaatai humuusiig l bid shutseer irlee shd
2012-04-24
тэр зохицуулдаг цагдааг чинь НҮБ гэдэг юм Харин Америк тэргүүтэй орнууд тэднийг нулимж байна Америк тэргүүтэй орнуудыг зохицуулах цагдах цаг нь хэдийнэ болсон байна
2012-04-24
ovchtei guilgachinguud shuu. negiigee dagaal goshgorch ntr.
2012-04-24
Haraal ideesei amerik zulbasaguud
2012-04-24
America uursduunhuu erh ashgiin tuluu bdg oron shuu dee ternes bish busdiin erh ashig tedend padliigui
2012-04-24
World Police gej bhgui bol buh ulsuudiig hen zohizuulah ym we
2012-04-24
тэр зохицуулдаг цагдааг чинь НҮБ гэдэг юм Харин Америк тэргүүтэй орнууд тэднийг нулимж байна Америк тэргүүтэй орнуудыг зохицуулах цагдах цаг нь хэдийнэ болсон байна
USA-nuud buh ulsiig taiwan bailgawal yasan ym we
2012-04-24
Fuck USA
2012-04-24