Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурлууд

img

Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Дундговь аймгийн нийт газар нутаг уул уурхайн улмаас сүйтгэж байгаа талаар “Дундговь-Газар шороо”, “Миний Монголын газар шороо” болон бусад хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зарлалаа   "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00  цагт Монголын хүүхдийн чуулган болохтой холбогдуулж Хүүхдийн төлөө газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт Архидалт, мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвслээс архидалт, мансуурлын эсрэг кампанит ажил зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ. 13.00цагт  “Эх орон” намын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцуулна.   Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй Захиргааны тэргүүлэгчдийн зарим нэгэн үйл явц, Хамба ламын АТГ-т шалгуулж буй шалтгаан, Гандантэгчэнлин хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулсан ховор эрдэнийн зүйлс одоог болтол сураггүй болсон тухай Төгс буянт ёсны уламжлалыг хадгалах холбооноос мэдээлэл хийнэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ