"Олимп-Хөгжил" сангийн нээлт болов

img

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо болох зуны олимпийн ХХХ, паралимпийн XIV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжих "Олимп-Хөгжил" сангийн ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болжээ. “Олимп-хөгжил” санг “Бээжин-2008” олимпийн наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцоход бүх нийтийн анхаарлыг чиглүүлэн дэмжлэг үзүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд олон түмнийг хамруулах, олимпийн хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор 2007 онд байгуулж байсан аж. Өдгөө уг санг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүлдэг билээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ