
Монгол Улсын бүх сумдад ажиллаж байгаа татварын улсын байцаагчид анх удаагаа нэгдсэн сургалт, зөвлөгөөнд хамрагдаж байна.“Найрамдал” зусланд гурван өдөр болох уг сургалт, зөвлөгөөнөөр татварын хуулиудад орж буй өөрчлөлтүүд, далд эдийн засгийг ил болгох татварын албаны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт, татварын албаны шинэчлэл, Дунд хугацааны хөтөлбөрийн онцлогийн талаархи шинэ мэдээллийг сумдын байцаагч нарт өгч байгаа аж.
Түүнчлэн татварын бүртгэлийн олон улсын шинэ стандартын өөрчлөлтүүд болон, татварын албаны хөндлөнгийн мэдээлэлд татварын улсын байцаагчдын оролцоо зэрэг бүхий л сэдвээр Татварын ерөнхий газраас бодлого, аргазүйн зөвлөмж өгөх юм.
Энэхүү нэгдсэн сургалт зөвлөгөөн "Татварын төвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох нь", "Татварын эрх зүйн орчныг боловсонгуй болгох нь", "Үндэсний татварын албаны цахим орчин болон татварын талаарх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох нь" сэдвээр гурван өдөр үргэлжлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ