Жагсаалд 100 гаруй хүн иржээ
“Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнийхөн яг одоо Сүхбаатарын талбайд цугларч байна. Одоогоор уг жагсаалд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Даяар монгол хөдөлгөөн, Алтан ураг Чингүнжав сан ТББ, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, Стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, Нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-ууд оролцохоо мэдэгдээд байна. Төв талбайд дээрх хөдөлгөөний гишүүд болох 100 гаруй жагсагч цугларчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ