
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа. “Энэхүү төслийн нэг хэсэг болох “Хараацай хүүхдийн урлагийн их наадам”, Ажилчны урлагийн их наадам”-аас шалгарсан 200 гаруй авьяастан маргааш СТӨ-нд нэгдсэн гала тоглолт хийх гэж байна.
Монгол үндэсний мартагдаж буй соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, заан сургах, багш нарын ур чадварыг нэмэгдүүлж хүүхдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хараацай хүүхдийн урлагийн их наадам”-ыг зохион байгуулж тус наадмын 1-р шатанд нийт 1620 хүүхэд оролцож, 420 хүүхэд медальт байранд шалгарч шагнал хүрсэн бол “Ажилчны урлагийн их наадам” 25 жил завсарласны эцэст энэ онд дөрвөн үе шаттайгаар шинэчлэн зохион байгуулагдсан юм.
Энэхүү төслөөс шалгарсан Хан-Уулын авьяастнуудын төлөөлөл энэ өдрүүдэд БНСУ-ын хаврын Ражи баярт оролцож байна. Мөн эдгээр авьяастнуудын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-нд ирэх тавдугаар сард болох Хан-Уул дүүргийн “Соёлын өдөр”-үүдэд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ