Ахмад дипломат Л.Идэрт Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулав

img

 Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр ахмад дипломат Лувсанданзангийн Идэрт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдэг, алтан гэрэгэ болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг өчигдөр Гадаад харилцааны яаманд гардуулж өглөө. Л.Идэр нь 1963 онд Москва хотод Олон улсын дээд сургуулийг төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд болон гадаадад суугаа манай ДТГ-уудад нийтдээ 30 гаруй жил ажиллажээ. Тэрээр ГХЯ-ны Олон улсын байгууллага болон Гэрээ эрх зүй хариуцсан нэгжүүдийг удирдан ажиллаж байсан байна. Л.Идэр нь “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дээд цол хүртсэн анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц эмэгтэй дипломат юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэлэнгэ:
Идэр / Индадаа /эгчдээ баяр хүргэе . Хожуу үзсэн ч баярлаж байна. Ёстой ухаантай эмэгтэй дээ.
2013-07-19
yamar goy yum be
2012-04-25
temeg:
diplomat albanii a gui xumuus nam, ariin xallgaar gadaadad xeden jil suugaad diplomat tsol avaad baidag getel undsen diplomat albanii xunee odoo boltol xaixraagui yavjee, Iim l xaralgan, bux zuil tanil talaar yavdag shuudee.
2012-04-24
zochin:
Ider diplomatch odoo boltol onts buguud buren erht elchin said boloogui bsan yum uu. tsahilgaan ene teriig bodvol jinhene mundag diplomatch hun dee.
2012-04-24
Zochin:
ITGEL guaid bayar hurgey ! Anhnii sain diplomatuud baidag da. Edniigee hundleh heregtei um da.
2012-04-24
Bat:
Tand bayar hurgey ! Eruul enhiig husey !
2012-04-24