Нүүдлийн эмнэлэг ажиллаж байна
Хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгтой мэс ажилбар, оношлогоо, эмчилгээ, нийтийг хамарсан осол гэмтлийн үед эмнэлэгийн тусламжийг иргэдэд яаралтай хүгэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийх зориулалттай Нүүдлийн эмнэлэг ажиллаж эхэлжээ.
Уг эмнэлгийг ЭМЯ-ны захиалгаар "Лабтех" ХХК, ХБНГУ-ын WAS болон МEDITECH CONSULTING CO.,LTD-ийн хамтын ажиллагааны хүрээнд захиалан үйлдвэрлэж Монгол улсад нийлүүлж байгаа юм. Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулан нүүдлийн ерөнхий мэс засал, шүд, рентген эмнэлгийн тусгай техник,тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын Volkswagen маркийн машин дээр угсран суурилуулан тоноглосон байна. Эд анги, тавилга нь эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж, дотор нь эмчийн үзлэг, эмчилгээ хийх үед гадаад орчны температураас үл хамааран 18-25 хэмийн дулаан байх техникийн нөхцөлийг хангасан, бие даасан цахилгааны эх үүсвэртэй төдийгүй, нийтийн хэрэглээний цахилгаан эх үүсвэрийг ч ашиглах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ