Сонгуулийн хуулийг Их суудлын хурлаар хэлэлцэнэ

img

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан билээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 9.30 цагаас хийхээр шийдвэрлэв. Ийнхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн холбогдох заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДОРЖ:
Үндсэн хуулийн цэц сонгуулийн энэ хуулийг шүүмжлэх ганц байгууллага. Төрт ёсоо дээдлэж үндсэн хуулиа зөрчсөн сонгуулийн хуулийг ямар сонгуулийн хууль гэх билээ. дээ. хОЁР НАМЫН манан БҮЛЭГЛЭЛ ЗОРИУД 3 жил сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй алгуурлаж байгаад ийм сонгуулийн шинэ хууль гаргасан нь ард түмэнд ямарч ашиггүй өөрсдөд нь ашигтай хуулийг цагийг нь тулгаж байж гаргасан нь санаатай хэрэг. Мэдээж цаг хугацаанд баригддаг сонгуулийн хуулийг дахин хэлэлцэх нөөц цагтайгаар хэлэлцэх ёстой атал өнөөгийн байгаа байдлыг хар л даа. АРД ТҮМЭН ХИЧНЭЭН ШҮҮМЖИЛСЭН Ч СОНГУУЛЬ БЛОХООС 6 САРЫН ӨМНӨ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ДАХИН АВЧ ХЭЛЭЛЦЭХ ЁСГҮЙ ГЭДГЭЭР ТҮРИЙ БАРЬЖ ГАРГАСАН ХУУЛЬ. нЭГЭНТ ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН ХУУЛИАР АРД ТҮМЭН СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ЭРХТЭЙ. тЙИМЭЭС ХЭРЭВ ЭНЭ СОНГУУЛИЙН ХУУЛИАР СОНГУУЛЬ ЯВАГДХААР БОЛБОЛ БҮҮ САНАЛАА ӨГӨГТҮН. үНДСЭН ХУУЛЬ ЧУХАЛ УУ манан-Д АҮШИГТАЙ ХУУЛЬ ЧУХАЛ УУ ГЭДГИЙГ ХААНА Ч ХЭН МАРГАЛДСАН АРД ТҮМЭН ДИЙЛЭХ НЬ ГАРЦААГҮЙ
2012-04-24