Клаудиа Шиффер эргэж ирсэн нь

img

Үнэхээр гайхалтай, 23 жилийн дараа ч түүний дүр төрх яг хэвээрээ байна. 30 жилийн үйл ажиллагааны түүхэн тэмдэглэлээр  GUESS компани өөрийн од болох Claudia Schiffer-ийн торон корсет,  дур булаам дүр төрхөөр дахин мэндчилж байна.  /Энэ зураг 23 жилийн өмнөх зураг/ 1989 онд  Ellen von Unwerth /зураглаач/ ийн авсан сонгодог хар цагаан Claudia Schiffer-ийн шаргал задгай үс, цагирган том ээмэг, торон корсетноос өөр юм өмсөөгүй зурагнаас өнөөдөр Claudia Schiffer -ийг онцгойлон GUESS -ийн зар сурталчилгааны нүүр царай болж байсан охидын дүр төрхийг шингээсэн  GUESS хураангуй загварын шинэ компанит үйл ажиллагааг эхэлж байна. Хэв загвар бол дахин давтагдах үйл явц, Чиг хандлага үргэлж эргэн ирдэг гэж Paul Marciano /Guess брэндийг үндэслэгч/ хэлсэн. Задгай том талбай бүхий төв байгууллагын  2 давхарын хурлын танхимд Laetitia Casta, Naomi Campbell, Bridget Hall, Drew Barrymore ба Estelle Lefйbure GUESS-ийн нүүр царай болсон  охидын зурагнуудаар чимэглэгдэн тавигдсанаас Schiffer-ийн корсеттэй нэрт зураг компанийн түүхэнд  оролцсон бүх хүнд маркетингийн амжилтын үндэс суурь болсон гэж Paul Marciano онцлон тэмдэглэв. Тэрээр GUESS-ийн чухал мөч, Ellen-н хувьд ч Claudia амжилтын эргэх мөч, Claudia-гийн хувьд ч GUESS маш чухал үе байсан юм гэж Marciano хэлсэн. Энэ зураг Claudia-г амжилтанд хүргэж GUESS-ийг ч өөр компани болгосон юм. Хүн болгон л GUESS-ийн охин гэж ярьж байлаа гэж тэрээр дурслаа. Schiffer-ийн хувьд 1989 -1991оны хооронд 6 компанит ажлын нүүр царай болсон бөгөөд энэхүү холбоо нь одоо болтол хүчтэй хэвээрээ байна.GUESS үргэлж миний зүрхэнд байдаг бөгөөд 23 жилийн дараа ч бид амжилттайгаар хамтран ажиллаж байгаад би маш их сэтгэл хөдөлж байна, 30 жилийн ойн компанит ажлаар буцаад хуучин тэр цаг үед ирчихсэн юм шиг Ellen, Paul 2-той ахин ажиллахад маш их хөгжилтэй олон дурсамжийг эргэн авчирлаа гэж тэрээр хэлжээ. Von Unwerth /зураглаач/-ийн авсан компанит ажлын нэг зураг бол 70-аад оны үе Италийн  Sorrento хэсэгт далайн эрэг дээр унадаг дугуй дээр сууж байгаа Schiffer-ийн өмссөн бариу жийнс өмд торон корсет бол 30 жилийн ойн цуглуулгын нэг хэсэг юм. Өөр нэг зураг дээр тэрээр хонины нүдэн цэцгэн хээтэй өмдтэй алтадсан ширээн дээр хөлөө зөрүүлж суусан. Хар цагаан дээр гараар “30 sexy years!” гэж улаанаар бичсэн байна. Schiffer-ийг капитал болгохоор GUESS ТВ зар суртчилгааг Испани, Франц, Итали болон Орос улсад явуулахаар төлөвлөж байгаа билээ. Мөн түүнчлэн  Schiffer-ийн зураг авалтын болон дүрс бичлэгийн хэсгээс Америкийн такси ТВ-ээр гаргахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZZ:
Goo uzesgelen!!!
2012-04-25