
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдлаа.
Өнөөдрийн
хуралдааны эхэнд
Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Хуралдаанд төсөл санаачлагч Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга О.Баясгалан нар хуулийн төслийг танилцуулсан юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ