
Байт харвааны заалны 2012 оны УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт хоёр өдөр явагдаж өнөөдөр дүнгээ гаргалаа. Байт харвааны спортын заалны харваа 18 метрийн зайд явагддаг. Энэ удаагийн заалны улсын аварга шалгаруулах тэмцээн ганцаарчилсан,эрэгтэй эмэгтэй багийн, холимог багийн гэсэн гурван төрөлд аваргуудаа тодрууллаа. Ганцаарчилсан төрөлд өсвөр үе, насанд хүрэгчид өрсөлдлөө. Харин энэ жилийн улсын аварга шалгаруулах заалны харваанд өрсөлдсөн тамирчид шинээр кампаунт буюу роликтой нумын төрөлд цэц мэргэнээ сорилоо.

Тэмцээний ерөнхий шүүгчээр МБХХ-ны ерөнхий менежер Б.Цэцэгээ ажилласан аж. Сүүлийн үед МБХХ-ноос кампаунт буюу роликтой нумын төрлийг тлүлхүү хөгжүүлж байгаа бол энэ төрлөөр ч хичээллэгчдийн тоо өсөн нэмэгджээ. 3 дахь удаагийн заалны УАШТ-ийг МББХ, Монгол улс дахь Казахстаны элчин сайдын яам, “Бид” банк бус санхүүгийн байгууллагын нэрэмжит болгон хамтран зохион байгуулж байна. Байт харвааны заалны 2012 оны УАШТ-д 12 байгууллагын 78 тамирчин өрсөлдлөө. Хөдөө орон нутгаас Орхон, Дархан-Уул, Төв аймгийн баг тамирчид ирж өрсөлдлөө. Харин нийслэлийн дүүрэг болон Алдар, Хүч, Аврагч, Хилчин зэрэг спорт хороодын тамирчид оролцов. Мөн Буянт-Ухаа спорт цогцолборын хамт олонд МББХ-ны удирдлага, "Бээжин-2008" Параолимпийн аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав нар тэмцээн зохион байгуулах байр талбайгаар хангаж өгсөнд баярлаж талархсанаа илэрхийлэв.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ