Хүүхдүүд мини парламент байгуулна

img

ТББ-уудын санаачлагаар 2004 онд Хүүхдийн оролцооны Үндэсний сүлжээ байгуулагдсан юм. Өнөөдөр тус сүлжээний 1200 орчим Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудад 200 гаруй мянган хүүхэд хамрагдан тэдний нийгмийн амьдралд оролцох идэвхи, оролцоо дээшилж байгаа аж. Тус сүлжээнээс 2012-2022 оны Монголын хүүхдийн төлөв байдал, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэгийг тодорхойлж, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч нарт хүүхдүүд санал, бодол, хүсэл, тэмүүллээ илэрхийлж, хамтарч ажиллах зорилгоор Монголын хүүхдийн чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг нийслэлд оршин суудаг 11-18 насны 66 хүүхэд, ЗДТГ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн 22 хүн, Хүүхдийн төлөө Хэлтсийн хүүхдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн 22, Хүүхдийн өөрийн удирдлагын Үндэсний байгууллагын өсвөрийн удирдагч 10 хүүхэд нийт 120 төлөөлөгч оролцоно. Чуулганы төлөөлөгчид Төрийн ордонтой танилцаж, Хүүхдийн мини парламент, Засгийн газрыг байгуулна. Мөн Хүүхдэд ээлтэй өрх гэр бүл-2022, хүүхдэд ээлтэй үйлчилгээ-2022, Хүүхдэд ээлтэй хот, орон нутаг санаачлага-2022 гэсэн гурван чиглэлээр хэлэцүүлэг зохион явуулна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын Хүүхдийг дэмжих гурав дахь  урт хугацааны Үндэсний хөтөлбөрт тусгагдах хүүхдийн санал бодол тодорхойлогдож, тэдний бүтээлч оролцоог дэмжих асуудал хэрэгжих аж. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

том хүү:
Өнөөгийн хүүхдүүдийн санал бодлыг сонсох нь тун чухал даа Энэ бол монголын өнөөдрийн өнгө төрийг тэд л шудрагаар хэлж чадна даа Харин томчууд , улс төрчид хол байгаарай даа Холоос тэдний үгийг сонсоорой Хот, хөдөөгийн хүүхдүүдийн төлөөлөлийг оролцуулаарай Магадгүй ирээдүйн улс төрчид эндээс ч төрөх юм бил үү
2012-04-24