Олон улсын кино архивчид хуралдаж байна

img

Олон улсын кино архивчдын холбооны 68-р их хурлын нээлт өчигдөр Бээжин хотод болжээ. Энэхүү хуралд Франц, АНУ, Мексик, Тайланд, Монгол зэрэг 140 гаруй орны 206 зочид, төлөөлөгч оролцож байгаа аж. Энэ удаагийн хурлыг Хятадын Кино Архив (ХКА) зохион байгуулж байгаа бөгөөд "Дэлхийн Хүүхэлдэйн Кино" сэдвийн дор явагдаж байгаа юм байна. Энэ үеэр хүүхэлдэйн киноны нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт ба ашиглалт гэсэн асуудлуудыг хөндөн ярилцаж байгаа бөгөөд дэлхийн хүүхэлдэйн киноны үнэт өв болсон улс улсын шилдэг кинонуудыг долоо хоногийн турш ХКА-ын кино театрт гаргаж, үзэгчдийн хүртээл болгох байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ