Туулын урсгал татрахад юу нөлөөлөв

img

Нийслэл хотын маань амин зүрх болсон Туул голын усны төвшин жилээс жилд багасч, урсгал нь татарч байгаа талаар төрийн болон төрийн бус байгууллагууд санаа зовниж, олон олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Гэвч сүүлийн жилүүдэд, ялангуяа хаврын улиралд Туул голын маань ус нь татарч,  загас жараахай олноор үхэх үзэгдэл цөөнгүй гарах болсон. Энэ хавар ч мөн адил Туул голын ус хэд хэдэн газраа тасарч, загас жараахай үхээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хэд хоногийн өмнөөс Туулын голын ус зарим хэсэгтээ тавигдаж, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр орчимд урсаж эхэлсэн ч Сонсголонгийн гүүр орчимд ус очоогүй хэвээр байгаа аж.   Харин өнөөдөр Байгаль орчны сайд Д.Цогтбаатар Туул голын усны төвшин ямар байдалтай байгааг газар дээр нь очиж холбогдох албаныхан энэ асуудлаар ямар мэдээ, мэдээлэлтэй байгааг тодруулахаар Хан-Уул дүүргийн Сонголонгийн гүүр орчимтой танилцав.  Сайдын энэхүү Туул голтой танилцах ажилд Усны газрын дарга Ц.Бадрах, Туул голын ай савын зөвлөлийн газрын нарийн бичгийн дарга Я.Цэдэнбалжир, иргэний нийгмийн төлөөлөл болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Энэхүү уулзалтын эхэнд Байгаль орчны сайд Д.Цогтбаатар “Хуурайшилт явагдаад Туулын ус татарчихсан байна. Юун улс төр. Туул голын асуудлаар төр, төрийн бус байгууллага гэлтгүй анхаарал хандуулж байна. Жил болгоны дөрөвдүгээр сард Туул гол татардаг гэж эвлэрсэн шинжтэй мэдээлэл их орж ирэх болсон. Гэвч энэ бүхэнтэй бид эвлэрч болохгүй” гэдгээ мэдэгдэв. Мөн энэ үеэр салбарын сайд болон сэтгүүлчид Туул голын ай савын зөвлөлийн газрын нарийн бичгийн дарга Я.Цэдэнбалжир, Усны газрын дарга Ц.Бадрах нарт асуулга тавьсныг хүргэж байна.   Я.Цэдэнбалжир: Туулын ус татарсан нь байгалийн хүчин зүйл гэж ойлгох хэрэгтэй -Туулын ус татарсан байгааг харж байна.  Туул голын асуудлаар яг одоо юу хийж байна -Туул голын ус 2002 оноос эхлэн энэ хэсэгтээ татрах болсон. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 31 нд энэ хэсэгт ус ирсэн. Энэ жил ч мөн адил тасарсан байна. Хэд хоногийн өмнөөс Яармагийн гүүрний хэсэгт ус ирсэн. Харин энэ Сонсголонгийн гүүрнээс эхлэн татарсан ус Сонгины амралт хүрээд Төв цэвэрлэх байгууламжийн устай нийлээд цаашаа урсаж байгаа гэж ойлгож болно. Туулын ус татарч байгаа шалтгааныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ бол эх дэлхийн дулааралтай холбоотой. Өвөлдөө их цас ордог ч, зундаа хур бага орж байгаа нь нөлөөлж байна. Туулын ус татрахад хүний үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч байгалийн дулааралтай холбоотой гэж ойлгох хэрэгтэй. Цаашид Туул голын ус улам багасах хандлагатай байна. 1961 онд Туул голын урсац нийт хөндлөн огтлолоороо 124 метр/куб/секунд байсан бол өнөөдөр 25 м/к/с урсаж байгаа. 2030 онд дэлхийн дулаарал улам нэмэгдэж, усны хэмжээ 10 м/к/с –ийн хэмжээтэй болж багасна гэсэн тооцоо гарсан. Тиймээс Туулын усыг яаж сэргээх вэ? Усны урсацыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал нь нийслэл хотын экологийн асуудал. Байгаль орчны яам энэ асуудлаар олон ажил хийж байгаа. Туул Гачууртын цогцолбор барих асуудал, Сэлбийг сэргээх зэрэг олон ажлыг дурьдаж болно. Гэхдээ байгалийн хүчин зүйлийг яах ч аргагүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. -Туул голын хамгаалалтын бүсэд маш олон барилга баригдаж, хүний үйл ажиллагаагаар Туулын ус татарч байгаа гэдгийг мартах учиргүй. Гэтэл байгалийн хүчин шүү гэсэн хариулт өгч байна -Хүний хүчин зүйлээс үүдэлтэй зүйл бий. Холбогдох албаныхан өөрийн хэмжээнд хуулийн хүрээнд бүх ажлаа хийж, хориглох тавьж байгаа. -Туулын ус багасахаар Улаанбаатарчуудын ундны усны хэрэглээнд хэрхэн нөлөөлөх вэ? -Ямар ч нөлөө үзүүлэхгүй.  Бидний Улаанбаатарчууддаа зориулсан газрын гүний 248 метр усны ундарга буурахгүй.   Ц.Бадрах: Хууль бус үйл ажиллагааг зогсоох хууль эрх зүйн үндэслэл байдаггүй -Туулын усыг нэмэгдүүлэх тал дээр яг ямар ажилд хийж байна. -2005 оноос Туулын ай сав орчмоор хамгаалалтыэн бүс тогтоож, хамгаалалт хийхийг нийслэлийн Засаг дарга, Хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна. Гэвч мэргэжлийн хяналтынхан хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардах эрхтэй ч зогсоох хууль эрх зүйн үндэслэл байдаггүй. Тийм болохоор таслан зогсоох асуудлыг шийдвэрлэх нь хүндрэлтэй байна. Юуны өмнө нийслэл хотын иргэдийн цэвэр усны гол эс үүсвэр болсон Туул голын ус жилээс жилд татарч байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хэвлэл мэдээллээр ч энэ талаар зөндөө мэдээлж байсан. -Хэдхэн хоногийн өмнө Яармагийн гүүрний орчимд тасарсан багахан усанд загас олноор үхсэн талаар мэдээлж байсан. Одоо ус нь тавигдсан гэлээ. Тухайн үед үхсэн загасыг зайлуулах талаар ямар арга хэмжээ авсан бэ? -Орон нутгийн удирдлагуудад тодорхой асуудал тавиад байгаа. Энэ асуудалд дүүргүүдийн анхаарал, хяналтын асуудал орхигдоод байна. Дүүргийнхэн л шийдэх асуудал.   Д.Цогтбаатар: Улаанбаатар хот орших уу, эс орших уу дээрээ тулаад байна Нэгдүгээрт бидний хандлага их буруу байна. Туул гол татарчихаад байхад байгалийн хүчин зүйл хэмээн тэнгэр бурхан яриад сууж байж болохгүй. Хүний үйл ажиллагаа нөлөөлж байхад байгаль өөрөө ийм болоод байна гэх нь буруу. Миний хүүхэд нас энд өнгөрсөн. Яг энэ газарт Туул гол ирдэг, хавартаа ингэж татардаггүй байсан. Тэр үеэс цаг агаар үнэхээр дулаарсан нь үнэн. Гэхдээ маш богино хугацаанд 500 мянгаас 1 сая 500 мянган хүн амтай хот болон өргөжөөд байна. Гэтэл орон сууцанд амьдардаг иргэд нь 400 мянга гээд үзвэл нэг хүн өдөрт 250 литр ус хэрэглэнэ гэвэл 100 тэрбум литр усыг  Улаанбаатарчууд зүгээр л урсгаад байна. Энэ ачааллыг Туул гол даахгүй байна.  Хот төлөвлөлтөнд ч нийслэлтийгн иргэд энэ хэмжээгээр өснө гэж тооцоолоогүй учраас өнөөдрийг хүртэл гүний усаа хэрэглэсээр байна. Гүний ус хэрэглэсээр байна гэдэг нь Туулын усны төвшинд нөлөөлж байгаа. Улаанбаатарт 20 мянган аж ахуйн нэгж байна. Гэтэл дөрвөн цахилгаан станц дөрвүүлээ гүний усаар ажилладаг атлаа энэ уусаа дахин ашиглахгүй байна. Тэр хирээр усны төвшинд нөлөөлнө Тиймээс гүний усаа хэрэглээд байх биш гадаргын  усыг хэрэглэх боломжийг бас хайх ёстой. Улаанбаатар хот орших уу,эс орших уу гэдэг дээрээ тулаад байна. Цаг алдалгүй  Туул голын асуудлыг шийддэг Туул голын захиргааг байгуулах хэрэгтэй. Энэ байгууллага нь  Туулын урсацыг нэмэгдүүлэх, сэргээх үүрэгтэй байх ёстой. Улаанбаатар хотоос УИХ-д нэр дэвшсэн гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгөнөөс Туулд зориулж төсөв мөнгө гаргадаг. Тэр мөнгөөр нь сэргээн болсгох ажлыг хийх хэрэгтэй. Тужын нарсыг ойжуулсаны адил Туулын эхэнд устаж, цөөрөөд байгаа ойг сэргээж, ойжуулах ажлыг хийх бүрэн боломжтой. Тиймээс холбогдох албаныхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь хамгийн чухал. Тэрнээс биш байгалийн хүчин зүйлээс үүдэн Туул гол татарч байна гээд сууж болохгүй.             Сурвалжлагч П.Наран Гэрэл зургийг Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

new:
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
2021-09-25
THHH:
HARIN TIIM
2017-02-15
ЭРДЭНЭ СУМ Л.ГАНБОЛД:
ГҮНИЙ УС АШИГЛАХЫГ ХУУЛЬЧЛАН ХОРИГЛОЁ, ГАДАРГЫН УСАА ХАНГАЛТТАЙ АШИГЛАЯ.
2013-04-23
Зочин:
Дэлхийн дулаарал гэхээсээ илүүтэйгээр хүний үйл ажиллагааны нөлөөлөл их байгаа. Экосистемийг бүрдүүлж байгаа орчныг нь өнөөдрийн ашигийг хайж бизнес хийгчид сөнөөж, эвдэн сүйтгэж байна. Жишээлбэл энэ их замбараагүй карьерууд, алтны шороон ордууд, амралт зугаалгын газрууд, тэр их чацарганы тариалан гэх мэт. ТУУЛ 21 ч гэх шиг зөндөө олон төсөл хөтөлбөр хэрэгжээд л байсан. Үр дүн нь өнөөгийн байгаа байдал. Сайхан тайлан бичээд төслийг санхүүжүүлэгч талд хүргүүлсэн л байх. Хэдэн хүн хөрөнгжснөөс биш наалдаж үлдсэн нь үгүй. Байгаль эх дэлхийгээ хайрладаг улс оронд бол жижиг горхи булагыг ч хүртэл хайрлан хамгаалж судалгаа шинжилгээ хийдэг туршлага байдаг л юм. Горхи булаг гэдэг том гол мөрний тэжээлийн эх үүсвэр. Тэр ус цуглуулах далан гээд бас л бизнес яриад байдаг. Нэгэнд байгалийн экосистемийг эвдчихээд юу яриад байгаа юм бэ. Бид ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээж энэ асуудлыг даруй өнөөдрийг эхлэн шийдвэрлэх арга замыг хайх нь зүйтэй байна. Энд улс төр бол огтоос ч хэрэггүй. Хүний зовлонгоор улс төр хийдэг байсан чинь одоо бүр давраад энэ гачлан гийнэж буй байгаль эхээр улс төр хийдэг болох нь. Тэрийн үл зөвшөөрнө.
2012-04-29
mongoliin maani iim bolgoson nohduud yaj buten noirtoi honodog bnaaa
2012-04-26
Хурд хvчний гайхамшиг болсон компьютерvvд манайд ирлээ Хурдтай Хvчтэй зүйлд дуртай бол ороод vз Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1OООзaхиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1OООзaхиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-25
харамсмаар юм:
энэ голыг устгаж байгаа нь үе үеийн хотын дарга нарын буруу яах гэж ойр хавиар нь барилага байгууламж барьж байгаа юм дээрээ хөлөө олохгүй бол дороо гүйдлээ олохгүй ээ гэж энэ дээ хариуцлага үүрэх хүн байхгүй анхнаасаа буруу яваад энэ хайран туул гол минь маш их хармсаж байна байгалын буруу биш хүний буруу үйлдэл эргэж сэргээнэ гэдэг их хэцүү байх юмыг эвдэх амар эвлүүлэх хэцүү гэдэг биз дээ маш их харамсаж байна ард түмэн бас өөрснөө байгаа юм аа хайрлаж хамгаалж сурах хэрэгтэй байна
2012-04-25
ene odoo yu vee????!!! Undnii usnii nuutsud Tuul gol nuluuluhgui gj helcheed door n UBchuud mash ih us hereglej bn ch gh shg. Edgeer teneg maluudiig boliulaacheee... Henii daalgavraar iimerhuu teneg novshiin ym yariad bgan
2012-04-25
Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885
2012-04-25
уншигч:
Туул байхгүй их хот байхгүй болно гэсэн энгийн логикийг ойлгохгүй юмнууд Байгаль орчны сайдаар очихдоо хийсэн юмгүй идэж уусан нь их байх Ховор амьтан агнаж шонхороор мөнгө олоод Дархан цаазтай Богд ууланд хаус босгоод гээд тооцвол зөндөө бна
2012-04-25
ard tumen:
tuul tasarsand ye yeniiin hotiin ydirdalga darga nar buruutai yagaad. buh burgasiin modiig ni ogtloj avch barilga baruilah zuvshuuurul olgson ni buruutai
2012-04-25
Аагий:
Хэмээс хэтэрсэн хэт төвлөрөл,их суурьшил. Монгол орон даанч баян өргөн уудам нутаг дэвсгэртэй билээ, хүн ам сийрэг сэлүүн, чөлөөтэй, агаар тэнгэр анхилам үнэртэй, ан амьтан,араатан жигүүртэнээр баян тансаг ажгуу. Амьд ангайж явахад хүний биологийн нас багадахаар...Даанч дээ. даанч. Очиж очиж ийм орчинд амьдрах гэж байх уу даа.
2012-04-25
зочин:
Гол горих ширгэхлээр л дэлхийн дулаарал гэж солиордог цэдэнбалжир мэтийн ажлаа мэддэггүй ажлын бакаалууд болиод өгөөчээ голын годиролыг өөрчилж хаагаад усны эх дээр нь олон цооног гаргасан биз дээ малууд чинь хаа явсан газраа хог тарьж явдаг гахайнуудаас болж байгаа юм. Орон сууцанд амьдардаг өөрсдийгөө соёлтой гээд бодчихсон тэнгүүдийн баас шээс нь дийлдэхээ больж Туул руу урсадаг биз дээ
2012-04-25
зочин:
дундад иргэд монголоос зайл
2012-04-25
болиосой энэ сайд Т1 уу аль эсвэл бусдыг тэгж боддим уу энэ чини энэ хотын буруутай үрэлгэн ашиглалтаас л болж байгааг олон хүн мэдэж байгаа. бид хоногт 200000 шоо метр ус туулын эхээс олдворлоод 150000 шоо метрийг нь бохир заваан угаадас болгоод 22 товчооны урд хэсгээр Туул голд хаяж байна тэгүүл тэр 150000 шоо метр усаа цэвэрлээд буцаагаад ашиглүүл туулын эхээс 50000 шоо метрийг л авахад хангалттай Тэр үед Туул сэргэх болно
2012-04-25
иргэн:
Тэгээд юундаа энд орилолдоцгоогоод байгаа малууд вэ? Тэр ус хуримтлуулдаг далан барих ажилдаа л орцгоогооч дээ. Энэ ярьж байгаа мал дарга нар, энд сэтгэгдэл бичиж байгаа малууд бүгдэд чинь хамаатай.
2012-04-25
Naad 2 pisdagaa buudaj alaachee
2012-04-25
hhmm:
odoo ch tuul goliin ereg deer baahan barilga barigdah yum baina l daaa. Mongol sunuusui , baigaliin gamshig boloosoi
2012-04-25
зочин:
дундад иргэд монголоос зайл
Pee:
yuruus tuuliin ekh buyuu hentiin nuruund ene jil oligtoi tsas oroogui, joohon orson tsas ni 3-4 sard hailaad ursaj chadalgui uurshsan, bi lav urd olon jiluuded tuuliin ehend hungun tergeer uvul ochij baigaagui, ene jil l bi hungun tergeer uvul tuuliin eh ruu ochij chadsan. ene bol mash muu, tuul goliig uneheer hamgaalmaar bga bol gazriin gunii us hereglehgui baih yostoi, bas tuuliin ehend uvul zungui boroo tsasnii expedition ajiluulj bainga uul buudah heregtei, tegj l avarna
2012-04-25
buka:
iim tom gol shirgene gedeg tosooolj ch chadahgvi n. ene bol toriin ondorlog geed bgaa bolon hot tolowloltgvi, er n bol MOngoliin Atd tvmnii buruu. bvh l shatandaa hairlan hamaagalh estoi zowhon ooriigoo bodoj baisnaas iim SAIHAN HATAN TUUL shirgej. mod tarih, tuul goliin saw gazart bgaa bvh baishin barilga, bayachuudiin huwiin house-g zailuulj ter orchmiig n sergeeh heregtei oijuulah heregtei. Tuul goliin sawa gazar 1 esondoo amsgalj ch chadahaa bolij gesen vg shvde, tiimees l tatarch hataj bn. ene bol mash ih emegnel.
2012-04-25
Ugyi baij yaj ter 100000 ailing oron suuts barihiin bol doo? Er ni UB chuud bygd tarvaga boloh gej baigaa um bish uu???
2012-04-25
T1 al chini yu yariad bgaan Delhiin Dulaaral ch geh shig. Modiig ni tairaad hayachihaar uuliin amnaas ursdag gorhi bulag ni tasraad Ulistain gol shirgesen. Uliastain gol chini tuuliin ursatsiin ihenhiig burduuldeg gol bsan yum shuu novshnuudaa
2012-04-25
rrrr:
туул гол минь үүрд баяртай. үхэр монголчууд жаахан ч гэлээ ухаан суухын ерөөл талбия
2012-04-25
THHH:
HARIN TIIM
yarcaar baigaad tuullaa aldllaa odoo utaatai deer ni xortoi arxitai odoo ucgui bygd udaxgui dee yan daa xyyxedyyd min
2012-04-25
naad aris shirnii uildveruudiig shuud haa
2012-04-24
-Ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бидний Улаанбаатарчууддаа зориулсан газрын гүний 248 метр усны ундарга буурахгүй.bidnii genee har lalar chine
2012-04-24
болиосой энэ сайд Т1 уу аль эсвэл бусдыг тэгж боддим уу энэ чини энэ хотын буруутай үрэлгэн ашиглалтаас л болж байгааг олон хүн мэдэж байгаа. бид хоногт 200000 шоо метр ус туулын эхээс олдворлоод 150000 шоо метрийг нь бохир заваан угаадас болгоод 22 товчооны урд хэсгээр Туул голд хаяж байна тэгүүл тэр 150000 шоо метр усаа цэвэрлээд буцаагаад ашиглүүл туулын эхээс 50000 шоо метрийг л авахад хангалттай Тэр үед Туул сэргэх болно
Hunii uil ajillagaanaas bolj 100 huvi alga bolj bgaa!!! yunii chini baigaliin dulaaral ajilaa hiij chadahgui Bol boli! Tuul goliig selbej bdag uliastain gol, selbiin gol gh met jijig gol gorhi bugd ugui bolson shaltgaan ni tuuliin eh bolson burgas modiig hair nairgui ih hemjeegeer tasdsanaas bolj bgaa mun uildveriin himiin bodistoi hogoo haysanaas bolj bnatonn tonnoor buh hairgaiig ni zuusnuus bolson shat shatnii ter jijig hurgan dargashuu yumnuud ajilaa hvn shig hiivel yasiin
2012-04-24
Yaj olon tumnii nuden deer ingej tuul ooroo tatarch bgaa yum geed heev neg heleed suuj chadaj bnaa ichih nuuree ilgendee naasan 2 novsh chin.... uheecheee...
2012-04-24
Baigaliin huchin zuil l geh um. Ich gantai jiluuded 2000-2003 ond shirgeegui gol gan ehleegui bhad shirgej bna gedeg bol dor hayj ereg haviinh ni burgasiig ustgaj barisan barilguudaas bolj bgaan bas olon uurhai uumhii aris shirnii uildveruudees chini bolood bna.
2012-04-24
munh-ochir gishuun
2012-04-24
Сайд маш зөв ярьжээ. Сайдыг дэмжиж байна. Харин наад 2 олон жил идсэн дуракаа зайлуул. Дээрээс нь торгууль ноогдуулж мөнгийг нь төлүүл. Бүх насаар гэр бүлээр нь 10 жил Туулын хогийг түүлгэ.
2012-04-24
Хурд хvчний гайхамшиг болсон компьютерvvд манайд ирлээ Хурдтай Хvчтэй зүйлд дуртай бол ороод vз Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1OООзaхиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1OООзaхиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
уншигч:
Туул байхгүй их хот байхгүй болно гэсэн энгийн логикийг ойлгохгүй юмнууд Байгаль орчны сайдаар очихдоо хийсэн юмгүй идэж уусан нь их байх Ховор амьтан агнаж шонхороор мөнгө олоод Дархан цаазтай Богд ууланд хаус босгоод гээд тооцвол зөндөө бна
munh-ochir gishuun