Хууль буруу хэрэглэсэн хоёр шийдвэрийг хүчингүй болгов

Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн хэргүүдийн талаар аймгийн прокурорын газрын орлогч прокурорын мэдээллийг сонсч, хэрэг нэг бүрийг хэрхэн шийдвэрлэх, ямар ажиллагаа явуулах талаар ярилцаж, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлэх, хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийн талаархи мэдээллийг бусад албадад хүргүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар аймгийн прокурор, Цагдаагийн хэлтсийн даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг авч, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
"Шийдвэрлэлт-2012" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулан, ажлын явц, үр дүнг тооцож тодорхой хугацаанд хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, идэвхи санаачлага гарган ажилласан прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг шагнаж урамшуулах, хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллахаар болжээ.
Мөн түүнчлэн Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Шивээговь, Баянтал сумдын болон аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийг хянан шалгах үйл ажиллагаанд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, шалгалтын явцад захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулиар хийвэл зохих ажиллагаа хийгдээгүй, хууль буруу хэрэглэсэн 2 шийтгэвэрийг хүчингүй болгон эрүүгийн хэрэг үүсгэж, Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн ба 4 шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын тогтоол бичиж холбогдох газруудад нь хүргүүлж, шалгалтын дүнг шалгагдсан байгууллагуудын ажилтнуудыг оролцуулан хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг засуулахаар прокурорын шаардлага бичиж, аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт зориулан сургалт явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ