“Хадгаламж” банк 21 мянган төгрөгийг олгохоо зогсоолоо
Сар бүр иргэдэд олгох 21 мянган төгрөгөөс шимтгэл авах нь буруу хэмээн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд үзсэн учраас асуудлыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан “Хадгаламж” банк 21 мянган төгрөг олгохоо түр зогсоосон байна.
Учир нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас Засгийн газрын шийдвэр гарах хүртэл 21 мянган төгрөг олгохоо түр зогсоо гэсэн албан бичиг ирүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ