Кикбоксын тэмцээн өнөөдөр болно
Монголын кикбоксын холбоо, БТСГ-тай хамтран Бүх ард түмний спортын 13-р их наадмын кикбоксын шигшээ тэмцээнийг өнөөдөр спортын төв ордны А танхимд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд 23 байгууллагын 180 гаруй кикбоксчид оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Өчигдөр уг тэмцээнд оролцох баг тамирчдад техникийн болон шүүлтийн анхаарах зүйлсийн талаар семинар зохион байгуулагдсан юм. Зөвлөгөөнөөр тэмцээнд оролцож байгаа тамирчид ОУ-ын стандартад нийцсэн хувцас хэрэглэлийг зөв өмсөж зохистой хэрэглэснээр бэртэл гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар мэдээлэл авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ