Ашиг сонирхлын маягтыг батлах төслийг хэлэлцэнэ

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд болно. Өнөөдрийн хуралдаанаар "Албан тушаалтны хувийн ашиг, сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд болно. Уг хуралдаанаар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хог хаягдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ