Засгийн газар 350 төгрөгийг төлөх эсэхээ шийднэ
Сар бүр иргэдэд олгож байгаа 21 мянган төгрөгөөс 350 төгрөгийн шимтгэл авах нь буруу хэмээн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, гинжлэх ухааны байнгын хороо буруутгасан. Тиймээс асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэхээр болсон. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулснаар Эх орны хишиг, хувиас авах банкны үйлчилгээний хөлс болох 350 төгрөгийг төр төлөх үү, иргэн төлөх үү гэх асуудлыг шийдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ