Галт зэвсгийн тооллого, бүртгэл эхэллээ

img

Цагдаагийн ерөнхий газрын 2006 оны 01 тоот албан даалгаврыг биелүүлэх, иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсгийн тооллого, бүртгэлийг явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэх, цагдаагийн байгууллагаас галт зэвсэгт тавих хяналтыг эрчимжүүлэх ажлын хүрэнд “Бүртгэл-2012” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Нэг сарын хугацаанд орон даяар зохион байгуулагдах уг ажлын хүрээнд  "Монгол Улсын Галт зэвсгийн тухай" хуулийн хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа, алдагдсан, олдсон галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох чиглэлээр ажиллах юм байна. Энэ сарын 23-наас эхэлсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нарантуул” худалдааны төв болон бусад захуудад хууль бусаар сум худалдан борлуулдаг иргэдийн судалгааг гаргах аж. Ингэснээр хууль зөрчин худалдаа эрхэлдэг иргэд, эх сурвалжийг тогтоон, хяналтандаа авах, хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжтой болох гэнэ. Түүнчлэн замын цагдаагийн товчоо, пост болон үүрэг гүйцэтгэж байгаа чиглэлээр зорчиж байгаа автомашинд үзлэг шалгалт хийж, галт зэвсэгтэй зорчиж байгаа иргэдэд тухайн галт зэвсгийн гэрчилгээ болон хуульд заасны дагуу авч явж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Галт зэвсгийг эзэмшигч, өмчлөгчөөс  нь өөр хүн авч явсан, бичиг баримтгүй, хэв загварыг нь өөрчилсөн, хуулиар хориглосон галт зэвсэг сумыг авч яваа тохиолдолд хураан авч, холбогдох албанд шилжүүлэн шалгуулна гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885
2012-04-25
GALT ZEVSEGTEI HUJAA NARIIG ...:
AN amitan agnaad aljaalaa tailaad bgaa hujaa nariig yaj shiitgedeg yumbe? buugiin huraagaad torgood l boloo yu gadnii irgen mongol ulsad buu bariad yavj baihad torguulias oor arga hemjee baij bolohgui yumuu.hujaad mongol hun buu bariad yavj baival ochiggui horigdonodoo. erhem 76
2012-04-25
songuulidaa ih l sain beldej bna daa. MANAN uneheer ih aij bna daa.
2012-04-25