
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Израйль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Амос Надай-г энэ оны энэ сарын 23-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Израйлийн Гадаад хэргийн сайдын айлчлалыг 2012 онд Монгол Улсад хэрэгжүүлэх, хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит улстөрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцжээ.
Мөн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон бусад салбарт Монгол-Израйлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө цаашид хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Элчин сайд Амос Надай нар илэрхийлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ