
“Эрүүл мэнд- Эрхэм баян” саналын хайрцаг иргэдээс санал, хүсэлт, шүүмжлэл хүлээн авч байгаа юм байна. Иргэдийн оролцоог бодитой болгох зорилгоор Улсын клиникийн төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн II эмнэлэг, Шастины төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан энэхүү саналыг авч байгаа аж.
Мөн өрхийн эмнэлгүүдийн оролцоотойгоор хайрцагийг орон сууцны хороолол, гудамж талбайд ажиллуулж, иргэдийг энэ хэлэлцүүлэгт татан оролцуулж байгаа юм. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны 323002 дугаарын утсаар холбогдсон иргэдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авахын зэрэгцээ мөн энэ хэлэлцүүлэгт иргэд оролцож болох юм байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг маргааш Эрүүл мэндийн яаманд 16.00 цагаас "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар юунаас эхлэх вэ" сэдвээр өрнөх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ