Урлагийнханд мөнгөн урамшуулал олгохоор боллоо

img

М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатарт гавьяат жүжигчин цол олгоод байгаа билээ. Түүний гаргасан амжилтыг үнэлэн Засгийн газраас 29 сая төгрөгөөр урамшуулахаар боллоо. Мөн тус тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн Э.Анхбаярыг 24 сая төгрөгөөр урамшуулах тогтоол гарлаа. Түүнчлэн Засгийн газраас циркийн урлагаар Монакогийн олон улсын тэмцээнээс “Хүрэл алиалагч” авсан “Циркус Монголиа”, Учаны олон улсын тэмцээнээс “Хүрэл арслан” авсан “X Roses” хамтлагуудыг тус тус 34 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Мөн Барток Кобалевский Прокофьевын тэмцээний шагналт байрт шалгарсан төгөлдөр хуурчдыг 9-19 сая төгрөгөөр шагнах тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

neg mor:
neg mor tomoor baasan hund uramshuulal olgo
2013-03-09