Улаанбаатар хотын усан хангамж өдөрт 20 хувиар нэмэгдэнэ

img

Япон улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт-эх үүсвэр” төсөл хэрэгжиж эхэлжээ. Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой энэхүү төсөл нь гурван  жилийн хугацаанд хэрэгжих юм. Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барин, олборлосон усыг Монгол улсын хөрөнгөөр  байгуулах Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлнэ. Дараа нь шинээр тавих 700 мм-ийн диаметр бүхий шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолойн магистраль шугамаар Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэн нийслэлийн хэрэглэгчдэд хүрэх юм. Цэвэр ус дамжуулах шугам хоолойг Япон улсад үйлдвэрлэн, нарийн шалгасны үндсэн дээр манай улсад нийлүүлж байгаа ажээ. “Улаанбаатар хотын хүн ам жил бүр өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын усан хангамжийг шийдвэрлэх асуудал чухал болоод байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын усан хангамж өдөрт 20 хүртэл хувиар нэмэгдэх юм. Мөн шинээр баригдах орон сууцны хорооллуудын усан хамгамжийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангахад чухал ач холбогдолтой төсөл болно” гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг төслийн нээлтэнд хэлсэн үгэндээ онцоллоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jims:
baatarzorig toonii medleg muugaa haruulj mangardtaj dee. erhem deedsee hudlaa yarij songuulid show-dakhaa zogsoo. nugel bolno shuu
2012-04-26
Odort 20 %, sard 20x30=600% ha ha. Ingej bodson baihgui yu. Ha ha, jaahan t1 setguulch l baihgui yu. Sonin uzegdel bish bolsiinsht.
2012-04-25
fdbdb:
Монгол улсын хөрөнгөөр байгуулах yum bol uhsenee hiij Япон улсын буцалтгүй тусламж ene ter soliorood baigaa yum
2012-04-25
ӨДӨРТ 20 ХУВЬ ГЭДГЭЭ ЮУ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧ ВЭ
2012-04-25
Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885
2012-04-25