Галын зөрчлийн таван дуудлага бүртгэгджээ

img

Шуурхай удирдлагын хэлтсийн 101, 105 дугаарын утсанд энэ сарын 24-ний өдрийн 08.00 цагаас 25-ны өдрийн 08.00 цагийн хооронд нийслэл хотод объектын гал түймрийн нэг, гал түймрийн зөрчлийн тав, мэдээллийн хоёр дуудлага тус тус иржээ. Мөн 102 дугаарт иргэд байгууллагаас нийт 2721 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн тухай 976 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 38 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 34, илрээгүй дөрвөн хэргийг одоо шалгаж байгаа аж. Түүнчлэн103-т эмнэлгийн 2384 яаралтай тусламжийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авснаас бодит 495 дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх 51, oсол, гэмтлийн 63 дуудлага иржээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ