Ш.Адилбек, Ж.Ганибет, К.Ерлан нарт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Адилбек, Ж.Ганибет, К.Ерлан нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтнуудын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

Ш.Адилбек нь К.Ерлан, Ж.Ганибет нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцож, 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачин, тус бүрийн толгойд чулуугаар цохиж, шунахайн зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа, уг гэмт хэргийг үйлдэхээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлджээ.

Мөн тэрээр Ж.Ганибеттэй бүлэглэж хохирогч Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийн хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан аж.

 Ш.Адилбек нь мөн дангаараа  2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтоор БНХАУ руу өөрийн Е серийн паспортаар зорчоод, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Хилийн 121 дүгээр тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг БНХАУ-ын талаас хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлджээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ш.Адилбек, Ж.Ганибет, К.Ерлан нарт оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yag vnen hasaguud gedeg chini hasagdsan hvmvvs shvv deeeeeee
2013-02-01
Элбэгээ цаазаар авахгуй шуу дээ. Цаазын ял сонсговч хулээлгээд байна гэсэн уг! Дараагийн Еронхийлогч хэн болох, тэгээд хуулинд ямар оорчлолт орохоос болно шуу дээ! Бараг цаазаар авахгуй гэсэн уг!
2012-08-17
xarin tiim odoo ene 3 allaxiin orond amar amgaan ochno. ug ni xynii ertsuntsud zovlong ni yyryylex estoi baisiim
2012-04-26
зочин:
эдгээр залуучуудын эцэг эхэд нь эмгэнэл илэрхийлье энэ хэрэгт та нар ч буруутай шүү хүүхдээ зөв хүмүүжүүлсэн бол ийм юм болохгүй шүү дээ ерлан, ганибет хоёр багаасаа хулгай хийж ирсэн удамаараа бүтэлгүй улсууд гэдгийг нутгийн улсууд бүгд мэднэ харин адилбек бол ийм зүйл хийх хүн биш байсан маш харамсалтай байна үйлийн үрээ гэж...
2012-04-26
zochin:
amidraliin toloo zutgej yavsan neg ailiin ajilsag hovguudiig homroglon alsan edgeer etgeeduudiig alah heregtei.dotoodiin terorist buleglel yumdaa.ajillagaa yavuulah tsag bolson.
2012-04-26
shal mangar yum olon usliin pakt ntrt negdchiheed yugeed l tenegteed tsaazaar avna geed bdag ym bolih heregtei shd
2012-04-26
xarin tiim odoo ene 3 allaxiin orond amar amgaan ochno. ug ni xynii ertsuntsud zovlong ni yyryylex estoi baisiim
Turult undur Kazakuudad 3-n Kazak heviin horogdol
2012-04-25