С.Батболд: Цэвэр орчинд амьдрaхад бид бүгдийн ухамсар, үүрэг оролцоо хамгаас чухал

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ Засгийн газар ард иргэдийнхээ тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарч, олон ажил хийж хэрэгжүүлж байгааг тэмдэглээд үүний нэг тод жишээ бол өнөөдрийн арга хэмжээ юм гэдгийг онцоллоо. Түүнчлэн энэхүү тусгай зориулалтын автомашин нь нийслэл хотын цэвэр цэмцгэр байдлыг хангахад ихээхэн тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна гээд хамгийн гол нь бид бүгдийн ухамсар, үүрэг оролцоо чухал гэдгийг хэллээ. Хоггүй цэвэр цэмцгэр орчинд амьдрахын тулд шийдвэрлэх олон асуудал бий. Наанaдаж хогийн цэгийг 24 цагийн ажиллагаатай болгож, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Ерөнхий сайд энэ ажлыг 6-р сардаа багтааж дуусгахыг Байгаль орчин,аялал жуулчлалын сайд болон хотын удирдлагуудад үүрэг болгоод цаашид Улаанбаатар хотын хогны менежментийг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хог боловсруулах үйлдвэр байгуулах, орчин үеийн стандартыг нэвтрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг даалгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХООСОН ЛООЗОГНООД ХЭРЭГГҮЙ ШҮҮДЭЭ ХАРИН ТОДОРХОЙ АЖИЛ ХИЙХ ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА ЕР.САЙД БАТБОЛДОД БАЙЛАА
2012-04-25
Hulgaich.
2012-04-25