Иргэдийг нээлттэй хэлэлцүүлэгт урив

img

Эрүүл мэндийн яаманд өнөөдөр  “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар юунаас эхлэх вэ?” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон  холбогдох албаныхан оролцож иргэдийн санал асуултад шууд хариулт өгөх юм байна. Иймд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд гомдолтой, шүүмжлэлтэй ханддаг иргэдийг энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үгээ биечлэн хүргэх боломжтой аж.  Хэлэлцүүлэг тус яамны Сургалт мэдээллийн төвд 16.00 цагт болох аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ