Гадаадын тагнуулчтай хамтарсан хэрэгт татагдсан хурандаа В.Нямхандыг шүүнэ

img

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх Ц.Жаргалсайхан улсын нууц баримт материал ОХУ-ын Тагнуулын байгууллагад  задруулсан хэрэгт ял сонсоод удаагүй  төрийн нууц задруулсан хэрэг хуулийн байгууллагад  дахин бүртгэгдсэн юм.

Тодруулбал  Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын ал­банд ажиллаж байсан Б.Ням­ханд уг хэрэгт холбогдсон юм.Өмнө нь анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийгдэхээр буцаад хагас жилийн нүүр үзсэн уг хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүн хэлэлцэнэ.

 Хуралд улсын яллагчаар Е.Сагсай, өмгөөлөгчөөр Ж.Цэрэнжээ, шүүгчээр Ё.Цогтзандан нар оролцоно.

В.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Хэрэв гэм буруутай нь тогтоодвол 16-25 жилийн хорих ялаар шийтгэнэ. Зарим эх сурвалжийн мэдээллээр В.Нямхандыг тагнуулын бай­гууллагаас халагдсанынхаа дараа тус газрын албан хаагч­­дын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй уулзан гадаад  руу зорчсон нь тагнуулын байгууллагын хараанд өртөх болсон гэдэг. Хуульд зааснаар тагнуулын ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор гадаад руу зорчихгүй байх ёстой, хэрэв зайлшгүй шаард­лага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой юм байна.

Түүнчлэн тэрбээр хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуу­лынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан аж. Зарим эх сур­­валжийн мэдээллээр В.Нямханд Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой ажилласныг тагнуулынхан илрүүлсэн гэх.

Бүр тодруулбал, ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл ч чих дэлсээд байна. Төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаа В.Нямханд 1997-2009 он хүртэл Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажилласан. Дараа нь буюу 2009 оны долдугаар сард нийслэлийн Тагнуулын газарт томилогдон ажиллаж байхдаа “Савана” ресторанд ТЕГ-ын ажилтан хурандаа Ж-ийн цолны баярт очсон хэсэг хүмүүстэй марган зодолдсон  гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн  юм байна.

Түүнийг  шалгаж буй зүйлчлэлээс харахад эх орноосоо урвасан гадаадын тагнуулын байгууллагад нууц мэдээ материал дамжуулан элссэн гэж буруутгаж буй. Мөн түүнийг БНХАУ-ын тусгай албанаас их хэмжээний мөнгө авч, улсын нууцын зэрэглэлд хамаарах баримт дамжуулсан гэсэн мэдээлэл дэгдээд байгаа тухайд албаны эх  сурвалж “Баримт дамжуулсан уу, гэм буруутай үйлдэл хийсэн үү гэдэг нь мөрдөн байцаалт дууссаны дараа тодорхой болно” гэсэн тайлбарыг өгч байсан.

Юутай ч төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт холбодсон Тагнуулийн ерөнхий газрын экс хурандаа өнөөдөр шүүгдэнэ. Хурал хаалттай явагдах юм байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdfg:
Eh ornooso uravsan hunii yadag bilee. Tegeed shoron d orvol sain erchuud yaha medej bga bez. Yostoi hereg alga
2013-05-24
bbb:
Ex ornoosoo urvagchtai xunii erx yariad yax yum be. Ustgachixad bolno sh de
2012-11-22
iim huniig bol ug duugui shiitge busadad ni surgamj bolno.
2012-09-25
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-26
harin tiimee,iim tagnuulch nariig beltgeed ch yah um bilee,hunee zuv songoj bmaar umaa
2012-04-26
turin nuuts zadruuldag tagnuulctai bna geher haramsaltai yum aa
2012-04-26
Хурандаа:
Хурандаа төрийн нууц задруусан бол ялла аа
2012-04-26
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр