Сонгуулийн хуулийн талаар иргэд ярьж байна

img

УИХ-ын сонгуулийн тов хуулиараа энэ сарын 29,30-ны  үед гарах ёстой. Гэтэл Сонгуулийн хуулийн зарим зүйл  заалт Үндсэн хуулийн холбогдох зарим  заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэн  өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг  гаргасан. Эл дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоолыг гаргаад буй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр товлосон юм. Маргаан дэгдээгээд буй Сонгуулийн хуулийн талаархи иргэдийн байр суурийг сонслоо.

Т.Эрдэнэ / Баянзүрх дүүргийн иргэн/

Сонгуулийн хууль хэтэрхий цаг алдаж батлагдсан. Дээр нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг цэцээс гаргасан байна лээ. Тэрийг нь цаг хожих үүднээс УИХ хүлээж авах байсан юм.

Гэтэл цэцийн дүгнэлтийг хүлээн  зөвшөөрөхгүй гэсэн тогтоол гаргачиж. Их суудлын хуралдаанаар цэцээс адилхан л дүгнэлт гарна шүү дээ. Хэрэв Сонгуулийн хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл цаашид сонгуулийн холимог зарчмыг ашиглах боломжгүй болно. Ойлгомжтой асуудал.

Ц.Авирмид/ Ховд аймаг/

Ах нь Сонгуулийн хуулийн учрыг нь сайн ойлгохгүй юм. Уг хуучнаараа сонгууль өгвөл болдоггүй юм байх даа. Хөдөөний хүмүүс бол хоёр намыг сонгогчиддоо “молиг” өмхүүлж байна л гэж ярьж  байна. Одоо итгэх арга алга. Сонгогчдын саналыг битгий луйвардаасай  гэж хүсэх юм. Шударга бус сонгууль явагдвал ямар муу үр дагавар ирдгийг  намууд ойлгосон байх.

Ш.Амарсайхан / Чингэлтэй дүүрэг/

Уг нь шинэ батлагдсан хууль сонгогчийн эрхийг баталгаажуулсан юм шиг санагдсан. Өмнө нь бид мажоритар сонгуулиар буюу хамгийн олон санал авсан нь сонгогддог зарчимтай байсан. Энэ нь сонгогчийн санал гээгддэг муу талтай. Харин Сонгуулийн шинэ хуулиар явбал бидний санал хаягдахгүй юм байна гэж ойлгосон. Бүр нарийн мэдээлэл алга. Ямар ч байсан сонгууль шударга явагдаасай л гэж бодож байна. Үймээн битгий гараасай. Жирийн иргэд бүү хохироосой гэж чинь сэтгэлээсээ хүсэх юм.

Ц.Түмэнбаяр/ Дархан-Уул аймаг/

Иргэдээ маллахдаа гишүүд сайн шүү дээ. Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихсан байхад хүлээж авахгүй байна гэдэг хууль зөрчсөн хэрэг биш үү. Хууль тогтоох дээд байгууллага нь хууль сахихгүй бол жирийн иргэд яах болж байна аа. Өмнөх 2008 оны сонгууль ямар их будлиантай боллоо. Бүгд харсан, сонссон, хохирсон. Сонгуулийн хуулиа өнгөрсөн жил батлаж болохгүй байсан юм байх даа. Заавал цагийг нь тулгаж  алдаа мадагтай хууль батлаж байгаа нь ямар учиртай юм бүү мэд.

Б.Мандах / Баянзүрх/

Сонгуулийн хууль батлагдсан нь зөв л дөө. Энэ хуулиа  баримтлаад сонгуулиа шударга явуулаасай гэж бодож байна.  Сонгогчддоо хандаж хэлэхэд сонголтоо зөв хийгээрэй. Энэ жилийн хувьд маш хариуцлагатай жил шүү. Мөнгө, элдэв хоосон амлалтад бүү хууртаарай гэж уриалмаар байна.

Б.Баасанжав/ Дархан-Уул аймаг/

Эмээ нь Дархан-Уул аймгаас ирсэн. Сонгуулийн хуулийг сайн мэдэхгүй юм. Хоёр нам хоёулаа ууж идэж байгаа шүү дээ. Яг адилхан. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр одоо хэрэлдээд яахав дээ. Цаашдаа бага идэж их зүйл бүтээгээрэй гэж хэлье. УИХ-ын гишүүд дотор цөөн хэдэн шударга хүү бий. Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр гэх мэт. Тэр хэддээ найдах юм даа эмээ нь.

Н.Түвшин, Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гадаадад байгаа иргэдийн саналыг шууд луйвардах сонгууль болох юм байна. Иймээс энд байгаа бид сонгуульд оролцохгүй ээ.
2012-04-27
өө сонгууль өгөхгүй ээ. Ийм заваан улс төрчдийг сонгохгүй гээд байсан ч өөрсдөө гараад ирэх хуулиа гаргачихсан юм байна шүү дээ.
2012-04-27
зочин:
Будлианаа хийх гэж л 28 ныг ажлын өдрийг сонгож байгаа ш дээ. Хэзээ байхад ажлын өдөр сонгууль хийгээд байдаг байсан юм бэ? Энэ 2 нам юу хүснэ вэ түүгээр нь болох гээд байгаа юм биш үү?????
2012-04-26
Сонгуулийн хууль хууль зөрчсөн нь үнэн дээ одоо засах хэрэгтэй
2012-04-26
доржоо:
ГАДААДАД БАЙГАА 150О00 ГАРУЙ ИРГЭДЭЭС СОНГУУЛЬ АВНА ГЭЖ ЭНЭ ХУУЛИНДАА ТУСГАСАН ГЭХ БОЛОВЧ ЯГ ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ТЭДГЭЭР ИРГЭД МААНЬ СОНГУУЛЬ ӨГНӨ ҮҮ БАЙНА УУ ХАМАА БАЙХГҮЙ ЭЭ. УЧИР НЬ АМЕРИКТ БАЙГАА БАТ СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ ДУРГҮЙЦСЭН Ч ТҮҮНИЙ НЭРЭЭР БУС ТООГООР НЬ САНАЛЫН ХУУДАС БИЧИГДЭЭД ОРООД ИРНЭ ГЭСЭН ҮГ.бАТ ЯМАР ҮҮНИЙГ МЭДЭХ БИШ ТА БИД Ч БАТЫГ САНАЛ ӨГСӨН ӨГӨӨГҮЙГ МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. БАС НЭГ ЗАВААН ЮМ НЬ ГАДААДАД БАЙГАА ИРГЭД ЗӨВХӨН ЭНЭ ХОЁР НАМД Л САНАЛ ӨГӨХ ЭРХТЭЙ БӨГӨӨД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД БОЛОН ЖИЖИГ НАМУУДАД САНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗААЛТ БАЙГАА. ЭНЭ БОЛ АРАЙ ДЭНДҮҮ ЯВДАЛ БАЙГАА БИЗ ДЭЭ. ИЙМЭЭС 2012 ОНЫ СОНГУУЛЬ БОЛ ХУУЛИЙН ДАГУУ ХИЙГДЭХ ЛУЙВРЫН СОНГУУЛЬ БОЛНО. уЧИР НЬ МАНАН БОЛ БУДЛИАНТУУЛАХ ХУУЛИА АЛБАН ЁСООР БАТЛААД ГАРГАЧИХСАН
2012-04-26
доржоо:
ҮНДСЭН ХУУЛИНД ИРГЭД ШУУДААР СОНГОНО ГЭЖ ЗААСАН Ч ӨНӨӨГИЙН ШИНЭ СОНГУУЛИЙН ХУУЛИАР 48-ИЙГ НЬ ШУУДААР СОНГООД 28 ЫГ НЬ ИРГЭД БИШ НАМ ӨӨРСДӨӨ АВСАН ХУВИЙНХАА ЦААНА ХЭНИЙГ Ч ТОМИЛООД ГАРГААД ИРЭХ АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА. Жишээ өнөөдөр с.баяр ц.нямдорж мэтийг ард түмэн хэзээ ч сонгохгүй нь тодорхой. Гэтэл тэд 48 дотороо ороод санал авч чадахгүй унангуутаа намынхаа нэрэн цаана нуугдаад намынхаа томилгоогоор гараад ирэх боломж 100 хувь байгаа. Сонгууль бол сонголт болохоос намын томилгоо биш. 2012 оны сонгууль бол сонгууль бус томилгоо болно гэсэн үг. Ингэж үндсэн хуулийг зөрчсөн сонгуулийн хууль баталчаад түүнийгээ хаана ч байхгүй шилдэг хувилбар гээд байгаа 76 гишүүнийг яах ёстой вэ. Яач ч чадахгүй нь ойлгомжтой. Монголын засаг төр ингэж томилгоогоор бүрэлдэх юм бол ардчилсан нийгэм ардчилсан сонгууль гэж ярихын ч хэрэг алга. Соц-ийн үед Ю.Цэдэнбал тэргүүтэй УЛСТӨРИЙН ТОВЧООНЫ ГИШГҮҮДИЙН НЭРИЙГ СОНГУУЛИЙН ХУУДСАН ДЭЭР БИЧЭЭД ЭДНИЙГ Л СОНГО ӨӨР ХЭНИЙГ Ч БИШ ШҮҮ ГЭЖ ДАРАНГУЙЛАН СОНГУУЛЬ ЯВУУЛДАГ БАЙСАНТАЙ ЭРГЭЭД ИЖИЛ БАЙР СУУРИН ДЭЭР ИРЧЭЭД БАЙНА
2012-04-26
доржоо:
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИНД ЗААХДАА ИРГЭД НУУЦ САНАЛ ХУРААЛТААР ШУУД СРНГОНО ГЭЖ ЗААСАН БАЙДАГ. Өөрөөр хэлбэл ямарч холимог хувилбараар сонгууль явуулах тухай заалт байхгүй. МАНАН бүлэглэл засгийн эрхэнд байхдаа яавал сонгуулийг зөвхөн хоёр намд ашигтай байх тухай бодсоны эцэст үндсэн хуулийн заалтыг зөрчин байж шууд бус сонгуулийн хувилбар буюу 48/28 гэсэн холион бантанг оруулж баталсан. Гэхдээ зориуд энэ заваан юмаа амь бөхтэй авч үлдэхийн тулд сонгуулийн хугацааг дөхүүлж байгаад хийсэн. Одоо харахгүй юу даа нэгэнт баталсан хуулийг өөрчлөх хугацаа байхгүй гэдэг нэг л шалтгаанаар энэ заваан хуулиа хаацайлж ҮХ-ийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй шүү дээ.
2012-04-26