Шороон болон цасан шуурга шуурна
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,зарим үед 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч, 4-6 хэм дулаан байна. Харин Говь-алтай, Баянхонгор Өвөрхангай Сэлэнгэ,Төв, Дундговь, Өмнөговийн нутаг, Булган, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Түүнчлэн зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд түр зуур 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуургатай. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хсёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, Говь талын нутгаар14-19 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ